СЭЛЭНГЭ АЙМГИЙН ПРОКУРОРУУД 435 ДУГААР ХААЛТТАЙ ХОРИХ АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ


Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Эрхэмбаатар, ахлах прокурор С.Батзул, прокурор В.Батдэлгэр, Э.Улаанаа нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 435 дугаар хаалттай хорих ангийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.
Энэ үеэр прокурорууд ангийн хэмжээнд хүмүүжигчдийн дунд гарч буй зөрчил 97 хувиар буурсны зэрэгцээ алба хаагчдын ажиллах ая тухтай орчин нөхцөл бүрдэж байгааг онцлон тэмдэглэв.
Мөн үеэр алба хаагчидтай уулзаж, санал хүсэлтийг нь хүлээн авлаа.
Холбоотой мэдээ




