
Засгийн газрын өнөөдрийн (2026.02.25) хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Хуулийн төсөлд:
📌Малчдад тэжээлийн ургамал тариалах зориулалтаар 5 га газрыг давуу эрхээр эзэмшүүлэх;
📌Малчдад өвөлжөө хаваржааны зориулалтаар 1 га газрыг үнэгүй эзэмшүүлэх;
📌Газар тариалангийн бүсэд иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээнд үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл газар эзэмшүүлэх;
📌Иргэдэд газар олгох асуудлыг Засгийн газар төвлөрүүлэн шийддэг байсныг өөрчилж, орон нутагт эрх мэдлийг шилжүүлэн, иргэдэд газрыг чирэгдэлгүй, шуурхай олгох зэрэг зохицуулалтыг тусгаад байна. Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
https://mongolia.gov.mn/news/view/27476




