
Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын 2025.11.14-ний өдрийн 01-А/234 дугаар захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт 10 нэгж талбарт газар эзэмшүүлэх дуудлага худалдаа 2025.12.05-ны өдөр цахимаар зохион байгуулагдана. Газрын байршил болон бусад мэдээллийг газрын биржийн цахим систем www.mle.mn -ээс харна уу.

Дуудлага худалдаа 2025.12.05-ны өдрийн 09:00 цагт газрын биржийн цахим систем www.mle.mn -ээр явагдана.
Дуудлага худалдаанд оролцохыг хүссэн иргэн, аж ахуй нэгж, байгууллага дараах бичиг баримтыг бүрдүүлэн газрын биржийн цахим систем www.mle.mn -ээр хүсэлтээ ирүүлнэ. Үүнд:
- Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, захирлын иргэний үнэмлэхний хуулбар /ААНБ бол/;
- Дэнчингийн тушаасан баримтын эх хувь: Дэнчин нь дуудлага худалдааны анхны үнийн 10 хувь төлсөн баримт; /Дархан төрийн сан 100190000967/IBAN 180090100190000967 тоот / дансанд тушаана.
- Дуудлага худалдаанд оролцох өргөдөл, хүсэлт бичих /Оролцох газрын код, талбайн хэмжээ, зориулалтыг тодорхой бичих, хуулийн этгээд бол албан бичиг/
- Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
- Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
- Дуудлага худалдаанд оролцогч Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг Татварын цахим системийн www.itax.mta.mn цахим хуудсанд хандан Төлбөрийн даалгавар үүсгэн тушаасан баримтуудыг тус тус бүрдүүлнэ.
Хүсэлтийг 2025.11.28-ны өдрийн 09:00 цагаас 2025-12-04-ний өдрийн 15:00 цаг хүртэл газрын биржийн цахим систем www.mle.mn -ээр хүлээн авна.
ДУУДЛАГА ХУДАЛДАА ЯВУУЛАХ ГАЗРЫН БАЙРШИЛ
№ | Төлөвлөлтийн нэгж талбар | Газрын зориулалт | Баг | Газрын байршил | Талбайн хэмжээ /м2/ | Дуудлага худалдааны дуудах анхны үнэ /төгрөг/ | Газрын байршлын зураг |
| 1 | 4379393 | Зоорь, ХАА-н бүтээгдэхүүн хадгалах газар | 1-р баг Баян-Өлзийт | Дэнж | 982 | 589,200 | Энд дарж харна уу |
| 2 | 4379394 | Зоорь, ХАА-н бүтээгдэхүүн хадгалах газар | 1-р баг Баян-Өлзийт | 79-н тохой | 586 | 351,600 | Энд дарж харна уу |
| 3 | 4379362 | ХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор | 2-р баг Энхтал | Хар морьт | 5,020 | 3,012,000 | Энд дарж харна уу |
| 4 | 4379353 | ХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор | 2-р баг Энхтал | Хар морьт | 4,999 | 2,999,400 | Энд дарж харна уу |
| 5 | 4379354 | ХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор | 2-р баг Энхтал | Хар морьт | 5,000 | 3,000,000 | Энд дарж харна уу |
| 6 | 4379355 | ХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор | 2-р баг Энхтал | Хар морьт | 4,998 | 2,998,800 | Энд дарж харна уу |
| 7 | 4379364 | ХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор | 2-р баг Энхтал | Хар морьт | 5,002 | 3,001,200 | Энд дарж харна уу |
| 8 | 4379363 | ХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор | 2-р баг Энхтал | Хар морьт | 5,001 | 3,000,600 | Энд дарж харна уу |
| 9 | 4379385 | Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор | 2-р баг Энхтал | Хөтөл | 3,000 | 3,000,000 | Энд дарж харна уу |
| 10 | 4379384 | Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор | 2-р баг Энхтал | Хөтөл | 3,000 | 3,000,000 |
Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
Дэлгэрэнгүй мэдээллийг 99378845 дугаараас авна уу.




