Sun Logo
Спортын 5 төрөлт тэмцээн зохион байгуулагдлаа
Спортын 5 төрөлт тэмцээн зохион байгуулагдлаа

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөн, "Алсын хараа 2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөр, Эрүүл мэндийн яамнаас зарласан “Энэ жилдээ Эрүүл жиндээ-2” аяны хүрээнд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Залуучуудын зөвлөлөөс ажилтан, албан хаагчдыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, тэдний бие бялдрыг чийрэгжүүлэх, идэвхтэй дасгал хөдөлгөөнийг дэмжих зорилгоор спортын 5 төрлөөр /Сагсан бөмбөг, Гар бөмбөг, Дартс, Шатар, Теннис/ тэмцээн өнгөрсөн бямба гарагт амжилттай зохион байгууллаа.

Тэмцээний нийлбэр дүнгээр:

1-р байрт Эм, шинжлэх лабораторийн баг

2-р байрт Чанарын хяналтын газрын баг

3-р байрт Захиргаа, удирдлагын газрын баг тус тус шалгарч, Эм шинжлэх лабораторийн баг "Шилжэн явах цомын эзэн"-ээр тодорлоо.

Сагсан бөмбөгийн шилдэг эрэгтэй тоглогчоор Эм шинжлэх лабораторийн шинжээч Б.Ариунцогт, шилдэг эмэгтэй тоглогчоор Лиценз, зөвшөөрлийн зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн О.Одончимэг, Гар бөмбөгийн шилдэг эрэгтэй тоглогчоор Эм шинжлэх лабораторийн шинжээч Б.Отгонбаатар, шилдэг эмэгтэй тоглогчоор Чанарын хяналтын газрын Говь-Алтай аймгийн Эм биобэлдмэлийн улсын байцаагч Б.Цэвэгсүрэн нар тус тус шалгарсан юм.

Мөн 05 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан “Улаанбаатар марафон-2024” Олон улсын гүйлтийн тэмцээнд байгууллагаа төлөөлөн амжилттай оролцсон албан хаагчдад Өргөмжлөл гардуулж баяр хүргэлээ.

Тэмцээндээ идэвхтэй оролцсон нийт албан хаагчдадаа талархал илэрхийлж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
213
Сүүлийн 7 хоног:
596
Сүүлийн сар:
1229
Нийт:
1962
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР