Sun Logo
ҮНДЭСНИЙ ТАГНУУЛЫН АКАДЕМИЙН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
ҮНДЭСНИЙ ТАГНУУЛЫН АКАДЕМИЙН  ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА

ҮНДЭСНИЙ ТАГНУУЛЫН АКАДЕМИЙН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА

 

     ТЕГ-ын Үндэсний тагнуулын академийн “Аюулгүй байдал судлал” мэргэжлийн бакалаврын хөтөлбөрийн 2025-2026 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл явагдаж байна.

 

Элсэгчдэд тавигдах шаардлага, шалгуур

 

1. Монгол Улсын иргэн байх. 

2. Бүрэн дунд боловсролтой болон ЕБС-ийн төгсөх ангийн сурагч байх. 

3. Элсэлтийн шалгалтын батламж хүчинтэй байх (2023, 2024, 2025). 

4. Элсэлтийн шалгалтад монгол хэлний хичээлээр 480 оноо, нийгмийн тухай мэдлэг, гадаад хэл, математикийн хичээлүүдээр тус бүр 520 ба түүнээс дээш оноотой дүгнэгдсэн байх.

5. Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн болон олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалт өгсөн бол оноог Боловсролын үнэлгээний төвөөр дүйцүүлэн тооцуулсан байх. 

6. Элсэгч нь 17-22 насны, биеийн өндөр эрэгтэй 170 см, эмэгтэй 165 см -ээс дээш байх. 

7. Тагнуулын байгууллагын захиалгаар суралцах, тус байгууллагад ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй байх. 

8. Биеийн эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэх, сэтгэцийн хувьд эрүүл байх.

9. Ял шийтгүүлж байгаагүй. 

10. Тус Академид суралцаж байгаагүй /суралцаж байгаад хасагдсан иргэнийг элсүүлэхгүй/. 

11. ҮТА-аас зарласан ур чадварын болон нэмэлт шалгалтад тэнцсэн байх /дээрх шаардлага, шалгуурыг хангасан иргэнтэй холбогдож ур чадварын болон нэмэлт шалгалтад оролцуулна/.

 

Бүрдүүлэх материал

 

1. ҮТА-д элсэхийг хүссэн өргөдөл /өргөдлөө өөрийн гараар бичих, ҮТА-ийн захиралд хандан гаргах, өөрийн болон эцэг, эх, асран хамгаалагчийн утасны дугаарыг заавал бичих/. 

2. Иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа. 

3. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар, гэрчилгээ гараагүй үед сургуулийн тодорхойлолт. 

4. Элсэлтийн шалгалтын батламж, ЭШ-ын оноо гараагүй үед уг шалгалтыг өгөхөөр бүртгүүлсэн бүртгэлийн хуудасны хуулбар /ЭШ-ын цахим бүртгэлийн дугаар, нууц үгийг бичсэн байх/. 

5. Өөрийн гараар бичсэн таван үеийн намтар (өөрийн болон эцгийн талын 4, эхийн талын 4, гэр бүлтэй бол эхнэр/нөхөр-ийн намтар). 

6. Төрийн албан хаагчийн анкет /холбогдох хэсгийг бөглөх/. 

7. Сүүлийн 3 сарын дотор авхуулсан 3х4 хэмжээний 4 хувь гэрэл зураг. 

8. Амьдарч буй баг, хорооны Засаг даргын тодорхойлолт. 

9. ЕБС-д сурч байх үеийн хувийн хэргийн хуулбар. 

10. Анги удирдсан багшийн тодорхойлолт. 

11. Эссэ /”Аюулгүй байдал судлал” мэргэжлээр суралцах хүсэл сонирхлоо илэрхийлсэн байх/.

 

     Элсэхийг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлж Үндэсний тагнуулын академийн байранд 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор өөрийн биеэр авчирч өгнө. Орон нутгаас элсэхийг хүсэгчид материалаа шуудангаар илгээж болно.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
22
Сүүлийн 7 хоног:
137
Сүүлийн сар:
839
Нийт:
2362
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР