Sun Logo
"МИНИЙ ААВ, ЭЭЖИЙН АЖИЛ" ГАР ЗУРГИЙН УРАЛДААНД ШАЛГАРСАН БҮТЭЭЛИЙН ЭЗДЭД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА...
"МИНИЙ ААВ, ЭЭЖИЙН АЖИЛ" ГАР ЗУРГИЙН УРАЛДААНД ШАЛГАРСАН БҮТЭЭЛИЙН ЭЗДЭД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА...

Монгол Улсад орчин цагийн Төрийн тусгай хамгаалалтын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 85 жилийн ойг тохиолдуулан тус газрын алба хаагчдын хүүхдүүдийн дунд байгууллагынхаа үйл ажиллагааг таниулах, эцэг эхийн ажлын онцлогийг ойлгуулах, түүнчлэн зураг зурах чадварыг хөгжүүлэх зорилгоор 6-9 нас, 10-14 насны ангилалаар гар зургийн уралдаан зохион байгуулж, нээлттэй шалгаруулан дүнг гаргалаа.

Уралдаанд оролцож хамгийн олон like-тэй бүтээлүүдийг шалгаруулж, ангилал тус бүрээр 1, 2, 3-р байр, тусгай байр эзэлсэн хүүхэд багачууддаа өнөөдөр өргөмжлөл, мөнгөн шагнал, бэлэг дурсгалын зүйл гардуулан өглөө.

-6-9 насны ангилалд:

1-р байр Мөнхжаргалын Анунгоо /8 настай/

2-р байр Нямбатын Тэмүүлэн /8 настай/

3-р байр Заяабаатарын Алтанбагана /8 настай/

Тусгай байр Амарсайханы Мандухай /8 настай/

-10-14 насны ангилалд:

1-р байр Заяабаатарын Мишээл /10 настай/

2-р байр Чулуунтөмөрийн Төмөртогтох /13 настай/

3-р байр Энхжаргалын Анхилуун /13 настай/

Тусгай байр Эрдэнэчулууны Анударь /13 настай/ нар тус тус эзлэв.

ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ГАЗАР

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
22
Сүүлийн 7 хоног:
137
Сүүлийн сар:
839
Нийт:
2359
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР