Sun Logo
ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРООНЫ 2025 ОНЫ ХУРАЛДААН ХУРАЛДЛАА
ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРООНЫ 2025 ОНЫ ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 41 дүгээр зүйл, 42 дугаар зүйлийн хэрэгжилтийг хангах хүрээнд аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны хурал гишүүдийн 92%-ийн ирцтэйгээр хуралдлаа. Тус хороо нь тухайн нутаг дэвсгэр дэх гэмт хэрэг, зөрчил үйлдсэн, эсвэл сэжиглэгдэн мөрдөн шалгагдаж байгаа, гэмт хэргийн хохирогч болсон, ял шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан эсвэл гэмт хэрэгт холбогдох эрсдэлтэй хүүхдүүдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэн ажиллах зорилготой юм. Хурлаар: 

✅️Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний жилийн эцсийн тайлан 

✅️Хүүхдийн эрхийн хууль зүйн хороогоор үйлчлүүлж буй 3 хүүхдийн кейс хэлэлцүүлгийг хийж, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэн, хүүхэд, хамгааллын өнөөгийн нөхцөл байдал, хүүхэд хамгаалалд салбар дундын уялдаа холбоогоо хангаж ажиллах чиглэлээр санал солилцлоо.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
105
Сүүлийн 7 хоног:
442
Сүүлийн сар:
1173
Нийт:
1740
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР