
Төв аймаг Бүгд Найрамдах Буриад Улстай хүн ам, нийгмийн хамгаалал, соёл урлаг, эрүүл мэнд, боловсролын салбарт хамтын ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Хүндэт зочдыг аймгийн Засаг дарын зөвлөх Б.Отгонбаяр, ЗДТГ-ын дарга С.Цогбаяр болон холбогдох албаны хүмүүс хүлээн авч уулзсан юм. Уулзалтаар хоёр орны найрамдалт харилцааг гүнзгийрүүлж, хүн амын нийгмийн хамгааллын хүрээнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг сэргээн засах байгууллагуудад харилцан солилцох, эмчлэн сувилж, дэмжлэг үзүүлэх, мэргэжилтнүүдийг дадлагажуулах зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар санал солилцлоо.








