
Монгол-Оросын найрамдал хамтын ажиллагааны 65 дахь өдрийг тохиолдуулан Улаанбаатар дахь Русский дом, Найрамдлын Нийгэмлэгүүдийн Монголын эвлэл хамтран 2025 оны 11 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд Төв аймгийн Зуунмод хотноо “Орос хэл, соёлын бүсийн баяр”-ыг зохион байгуулах гэж байна.
“Орос хэл, соёлын бүсийн баяр”-ын хүрээнд “Та Орос Улс, орос хэлийг хэр сайн мэдэх вэ?” интерактив асуулт хариултын тэмцээн, төгсөх ангийн сурагчдын дунд математик, хими, орос хэлний хичээлүүдээр “Хувийн ажиллагаа” сэдэвт шалгалт авах, орос хэлний багш нарын дунд “Дугуй ширээ”-ний уулзалт хийх, ОХУ, ЗХУ-д сургууль төгссөн төгсөгчид, орос хэлний багш нарын уулзалт зэргийг зохион байгуулах юм.
Нээлтийн арга хэмжээнд Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгийн газрын тэргүү Валерия Валерьевна Кильпякова тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.
“Орос хэл, соёлын бүсийн баяр”-т Төв, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Булган аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид, орос хэлний багш нар оролцох бөгөөд дээрх үйл ажиллагаануудад оролцож, шилдгүүдээ шалгаруулж олон олон боломжийн эзэд болох юм.










