Sun Logo
Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Баяндэлгэр суманд ажиллаж байна
Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Баяндэлгэр суманд ажиллаж байна

Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Баяндэлгэр суманд ажиллаж сум хүртэлх болон сумын төвийн хатуу хучилттай авто замын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, иргэд малчидтай уулзалт хийлээ. Уулзалтаар сумын иргэдээс гарсан санал хүсэлтийн дагуу аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр: -Замын цагдаагийн хэсэгт согтуурах зэрэг шалгах драгер багаж, -Хүүхдүүдэд СӨБ олгох орчин нөхцлийг сайжруулах зорилгоор цэцэрлэгийн гадна тохижилт болон зөөлөн эдлэлийн шинэчлэлийн тодорхой зардлыг шийдвэрлэхээр боллоо. Баяндэлгэр сум 1545 хүн амтай, 699 өрхтэй. Сумын 165,617,3 мян га бэлчээрийн талбайд 570 малчин, мал бүхий өрхийн 168259 тоо толгой мал өвөлжиж байна. Бэлчээрийн даацын хэмжээ 3,8-4,5 дахин хэтрэлттэй байгаа юм. Отор нүүдэлд сумын хэмжээнд 44 өрхийн 27,271 тоо толгой /бод-4481, бог-22800/ мал оторлохоор аймаг дундын отрын бүсэд хүсэлтээ илгээсэн байна. 2025 онд нийт 2582 га-д тариалалт хийснээс 420,0 мянган тн ургац хураан авчээ.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
123
Сүүлийн 7 хоног:
460
Сүүлийн сар:
1191
Нийт:
1740
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР