
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2023/03531 дугаар шийдвэртэй тэтгэлэг төлөгч Д.Ө-аас 3 хүүхдийн тэтгэлэг гаргуулж Б.Н-д олгохоор шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Д.Ө нь шүүхийн шийдвэрээр төлөх хүүхдийн тэтгэлгийг сүүлийн 01 жил 08 сарын хугацаанд төлөхөөс зайлсхийсэн үйлдэл гаргасныг тогтоосон. Банкны төлбөр барагдуулах газраас тэтгэлэг төлөгч Д.Ө-ийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж харьяа прокурорт хянуулан, шүүхэд шилжүүлсэн.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 14226 дугаар шийтгэврээр тэтгэлэг төлөгч Д.Ө нь хүүхдийн тэтгэлгийг тогтоосон хугацаанд төлөөгүй болох нь тогтоогдсон тул 10 хоногийн баривчлах, зан үйлд нөлөөлөх 20 цагийн албадан сургалтад хамрагдах шийтгэл оногдуулав.
Санамж: Хүүхдийн тэтгэлгийг шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд төлөөгүй, зайлсхийсэн нь зөрчил шалган шийдвэр ажиллагаа явуулах үндэслэл болдог тул хүүхдийн тэтгэлгийг тогтоосон хугацаанд төлж хуримтлал үүсгэхгүй байхад анхаарна уу?