Sun Logo
“Erp.e-mongolia.mn” дотоод удирдлагын нэгдсэн системийн сургалт зохион байгууллаа
“Erp.e-mongolia.mn” дотоод удирдлагын нэгдсэн системийн сургалт зохион байгууллаа

Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем erp.e-mongolia.mn-ийн ашиглалт, хэрэглээ болон үйл ажиллагааны явцад хөтлөгдөх баримт бичгийн стандартыг хангах асуудлаар албан хаагчдад зориулсан сургалт өнөөдөр зохион байгуулагдлаа. 

Сургалтын зорилго нь төрийн байгууллагын дотоод үйл ажиллагаанд энэхүү системийг нэгдсэн журмаар хэрэглэх мэдлэг, чадварыг ажилтнуудад олгох, баримт бичгийн удирдлага, стандартын хэрэгжилтийг сайжруулахад чиглэсэн юм. 

Сургалтад Улсын бүртгэлийн ерөнхий газар, аймаг, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга, хэлтсийн дотоод ажил хариуцсан албан хаагч, бичиг хэргийн эрхлэгч нар танхим болон цахимаар хамрагдлаа. Албан хаагчдад erp.e-mongolia.mn системийн сургагч багш хичээл зааж, системийн боломж, хэрэглээ болон цаашдын үйл ажиллагаанд хэрхэн үр дүнтэй ашиглах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
734
Сүүлийн 7 хоног:
5071
Сүүлийн сар:
25222
Нийт:
43829
emongolia

Агентлаг

© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР