
Ажлын хэсэг сумын малчид, төрийн албан хаагчидтай уулзалт хийсэн ба уулзалтаар залуу албан хаагчдын нийгмийн баталгааг хангаж орон сууцжуулахгүй бол суманд нарийн мэргэжлийн боловсон хүчний дутагдал их байгаа талаар санал ихээр гарч байлаа. Мөн эрүүл мэнд, нийгмийн салбрын байгууллагууд тоног төхөөрөмжийн дутагдалтайгаас үйл ажиллагаа явуулахад доголддог талаар хүсэлт тавьсны дагуу аймгийн Засаг дарга сумын цэцэрлэг болон эрүүл мэндийн төвийн зарим эд хогшил, тоног төхөөрөмжийг даруй шийдвэрлэж өгөхөөр боллоо. Архуст сум 427 өрхийн 1268 хүн амтай. Үүнээс малчин 143 өрх, мал бүхий 172 өрхөд 67,925 мал өвөлжиж байна. Сумын аюулгүйн нөөцөд 28тн бэлдэхээс 100 хувь, Хүчит тэжээл 22тн бэлдэхээс 7тн буюу 31,8 хувь, Эрдэс 0,4 тн бэлдэхээс 0,4 тн бэлдэж 100 хувь бэлтгэж хэрэгжилт 77,2 хувьтай байна. Тус сумын 56,000 мян га бэлчээрийн талбайд 315 малчин, мал бүхий өрхийн 67,925 тоо толгой мал 2025-2026 онд өвөлжиж байгаа нь бэлчээрийн даац 3,8-4,5 дахин хэтрэлттэй байгаа юм. Отор нүүдэлд 8 өрхийн 3,534 мал Дорнод аймгийн Хөлөнбуйр, Баянтуул, Дундговь аймгийн Адаацаг, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Баянхонгор аймгийн Бууцагаан сум руу тус тус явсан байна. Отроор 4 өрхийн 1499 толгой мал Төв аймгийн Аргалант, Сэлэнгэ аймгийн Хушаат, Баянхонгор аймгийн Гурванбулаг зэрэг сумдаас ирээд байна.
















.webp)

