Sun Logo
ТӨМС, ХҮНСНИЙ НОГООНЫ 500 ТОННЫ БАГТААМЖТАЙ 2 ШИРХЭГ ЗООРИНЫ БАЙГУУЛАМЖ МӨРӨН СУМАНД АШИГЛАЛТАД ОРОХОД БЭЛЭН БОЛЛОО.
ТӨМС, ХҮНСНИЙ НОГООНЫ 500 ТОННЫ БАГТААМЖТАЙ 2 ШИРХЭГ ЗООРИНЫ БАЙГУУЛАМЖ МӨРӨН СУМАНД АШИГЛАЛТАД ОРОХОД БЭЛЭН БОЛЛОО.

Өрхийн үйлдвэрлэл, бичил бизнесийг дэмжих ажлын хүрээнд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төмс, хүнсний ногооны 500 тонны багтаамжтай 2 ширхэг зоорины байгууламж Мөрөн суманд ашиглалтад ороход бэлэн болж, 09 дүгээр сарын 02-ны өдөр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан болон аймаг сумын удирдлагууд ногоо тариалдаг иргэдтэй уулзаж, мэдээлэл хүргэж, санал хүсэлтийг сонсож ажиллаа. Мөрөн суманд 1000 тонны багтаамжтай зоорь баригдсанаар ногоо тариалдаг иргэд хямд өртгөөр хүнсний ногоогоо хадгалж, нөгөө талаас сумын иргэд жилийн 4 улиралд шинэ ногоо хэрэглэх боломж бүрдэж байна. Зоорь ашиглалтад орсноор Мөрөн сумын нийт иргэдийн 40 хувийг төмс, хүнсний ногоогоор хангах боломж бүрдэж байна. Энэ жилийн тухайд сумын хэмжээнд 111 өрх 248,5 га-д төмс, хүнсний ногоо тариалсан байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
6
Сүүлийн 7 хоног:
373
Сүүлийн сар:
1080
Нийт:
1796
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР