
Улс тунхагласны баярыг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Төрийн албан хаагчийн өдөрлөг-2025” үйл ажиллагааг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр амжилттай зохион байгуулсан. Төрийн албан хаагчийн өдөрлөгийг Соёлын төвд зохион байгуулж, Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга П.Энхсайхан, Засаг дарга Б.Арсланбаатар нар арга хэмжээг нээн үг хэлж, Төрийн байгууллагуудын албан хаагчдын мэндчилгээгээр арга хэмжээ маань үргэлжилж, үйл ажиллагаанд 90 гаруй төрийн албан хаагчид оролцсон сайхан арга хэмжээ боллоо. Спортын тэмцээний шагналыг гардуулж, орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж хоёргүй сэтгэлээр үр бүтээлтэй ажиллаж байгаа төрийн албан хаагчдад шагнал гардуулах үйл ажиллагаа болж, дурсгалын зураг татууллаа.
Сумын Засаг даргын Жуух бичгээр: Ц.Ариунчимэг, Т.Жамбалдорж, Б.Цэнд, О.Дашзэвгэ, Ш.Ууганбаяр, Ш.Өлзийсайхан, Б.Өлзийсайхан, Г.Мягмаршагай, Д.Жамьян
Аймгийн Засаг даргын жуух бичгээр: Д.Дархантөгс, Э.Отгонцэцэг, Б.Норовбанзад, Э.Нандинцэцэг, Э.Бумдэлгэр
Аймгийн хүндэт тэмдгээр: Р.Тунгалагтуяа, Ц.Урангоо, С.Өлзийбаяр, Б.Мөнхчимэг, С.Дэлгэрхишиг
Аймгийн боловсролын газрын Шилдэг багш өргөмжлөлөөр: Б.Баярмаа
Технологич багш өргөмжлөлөөр Б.Норовбанзад нар тус тус шагнагдсан байна.
Мөн Нэг өрх-Нэг зураглал угийн бичгийн уралдааны шагналыг гардуулсан. Тэргүүн байранд Н.Уранчимэг Дэд байранд Д.Навчаа Гутгаар байранд Ц.Дэлгэртөгс нар тус тус байр эзэлсэн байна.
Өдөрлөгийн үеэр: Цагийн менежмент ба төрийн албанд ашиглах нь сэдвээр Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч М.Мөнгөнтуяа Ажилдаа урамтай байх 5 нууц сэдвээр сургуулийн нийгмийн ажилтан Д.Түвшинжаргал Залилан гэмт хэргийн талаар Хэсгийн төлөөлөгч Ш.Ууганбаяр Чихрийн шижин өвчний талаар Хүний их эмч Б.Өлзийсайхан нар сургалт мэдээллийг хүргэлээ.
Төрийн албан хаагчдад зориулсан Оройн цэнгүүнийг Соёлын төвийн хамт олон зохион байгуулж Монгол ахуй хөгжөөнт тэмцээнийг зохион байгуулсан сайхан үйл ажиллагаа болж өндөрлөлөө.
Тэмцээн уралдаан, баярын хурал, цэнгүүнийг ивээн тэтгэж, хамтран зохион байгуулсан Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, түүний ажлын алба, Ерөнхий боловсролын сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Соёлын төвийн хамт олондоо талархал илэрхийлье. Идэвхтэй оролцсон төрийн албан хаагч нартаа цаашдын ажил үйлсэд өндөр амжилт, эрүүл энхийг хүсье.
.webp)



.webp)