
1. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн Хүний хөгжлийн бодлогын 1.4.4 дэх заалт, “Аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратеги” төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй “Монгол өв соёлын цогцолбор”-ыг цаашид аялал жуулчлал, өв соёлыг сурталчлах, эвент арга хэмжээ зохион байгуулах чиглэлээр гэрээгээр эзэмшиж, ашиглах сонирхолтой иргэн, хуулийн этгээдийг урьж байна.
2. Шалгаруулалтад оролцогч иргэн, хуулийн этгээд нь сонгон шалгаруулалтын материалыг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 10:00 цагаас өмнө Орон нутгийн өмчийн газрын 214 тоот өрөөнд битүүмжлэн ирүүлсэн байна. Материалыг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 11:00 цагт Орон нутгийн өмчийн газрын хурлын зааланд оролцогчдын өмнө нээнэ.
3. Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга: Төв аймгийн Зуунмод сумын Номт багт байрлах “Монгол өв соёлын цогцолбор” нь 18м диаметртэй монгол гэр - 254 м.кв, хоол бэлтгэх хэсэг, ариун цэврийн өрөө - 180м.кв талбай, 27 сумын гэр болон дээрх хөрөнгүүдийг улс, аймгийн хэмжээний өв соёлыг сурталчлах, эвент арга хэмжээ зохион байгуулах зориулалтаар түрээслүүлнэ. (Үйл ажиллагаа явуулах төв талбай - 9930м.кв, тайз - 80м.кв, автомашины зогсоол - 7750м.кв, дугуй хэлбэртэй явган зам, ногоон байгууламж бүхий талбай - 3365м.кв, 27 сумын гэрийн харуул хамгаалалтыг хариуцан ажиллах) 4. Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ: Нэг метр.кв (1м.кв) талбайн түрээсийн жишиг үнийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 49 дүгээр тогтоолын хавсралтын дагуу (1мкв-н нэг сарын төлбөр 7,000 төгрөг) байна. Жич:
• Түрээсийн 1м.кв-ын үнэд ашиглалтын зардал (халаалт, цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус, интернэт, утас, кабелийн суваг, хог хаягдал, засвар үйлчилгээ, харуул хамгаалалт, бусад) багтаагүй бөгөөд түрээслэгч иргэн, хуулийн этгээд дээрх зардлыг хариуцах болно.
• “Монгол өв соёлын цогцолбор”-ын 18м диаметртэй монгол гэр - 254 м.кв, хоол бэлтгэх хэсэг, ариун цэврийн өрөө - 180м.кв талбай, нийт 434 м.кв талбайг түрээслүүлнэ. • Дээрх хөрөнгүүд нь халаалтын асуудал бүрэн шийдвэрлэгдээгүй тул халаалт байхгүй үед өвлийн улирал буюу 11 дүгээр сараас 4 дүгээр сарыг дуустал хугацаанд түрээсийн төлбөрийн хөнгөлөлтийн талаарх асуудлыг гэрээнд тусган оруулж өгнө.
• Нийт - 434м.кв талбай дээр 27 сумын гэрийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, түрээслэх талаарх саналыг давхар нэмж тооцож ирүүлсэн тохиолдолд санал хүчинтэйд тооцогдоно.
• Сумдын гэр (27ширхэг) 27 сумын гэрийг түрээслэх үнийн саналыг дээрх 434 м.кв талбайн санал дээр нэмж ирүүлэн 1 багц үнийн саналд тооцогдоно. 5. Бүрдүүлэх материал:
• Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэн бол иргэний үнэмлэх);
• Эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нотариатаар баталгаажуулсан хуулбар;
• Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний хуулбар);
• Санхүүгийн чадварыг нотлох баримт (иргэн бол харилцагч банкны тодорхойлолт, сүүлийн 1 жилийн дансны хуулга);
• Хуулийн этгээд сүүлийн 2 жилийн аудитлагдсан тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт;
• И-Монголиа-с зээлийн мэдээллийн лавлагаа авч ирүүлэх;
• Шаардлагатай тохиолдолд худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны чиглэлийн технологийн баримт бичиг;
• Хөрөнгө түрээслэх үнийн саналууд; 6. Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл: Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 49, 51 дүгээр тогтоолын дагуу сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зохион байгуулна. Материалыг бүрэн ирүүлсэн, тавигдах шаардлагыг хангасан нэг оролцогчийг шалгаруулна. Түрээслэх эд хөрөнгийн талаарх мэдээллийг 9903-5828, 9993-6330 утсаар болон “Монгол өв соёлын цогцолбор”-ыг газар дээр очиж үзэж болно. Төв аймгийн Орон нутгийн өмчийн газар

.webp)



.webp)