
Өнөөдөр /2025.10.30/ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зургаадугаар хуралдаан Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд болж байна. Хуралдаанд ИТХ-ын 41 төлөөлөгч хүрэлцэн ирэхээс танхимд 29, цахимаар 2 төлөөлөгч оролцож, нийт 75.6 хувийн ирцтэйгээр хуралдаж байна. Хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр нээж, Төрийн дуулал эгшиглүүллээ. Энэ удаагийн хуралдаанаар Хот тохижуулах газар болон “Шинэ Ховд Жаргалант ТҮК” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгаж, үйл ажиллагааг нэгтгэн орон нутгийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулах тухай Мал эмнэлгийн ажил, үйлчилгээний үнэ тариф тогтоох тухай Орон нутгийн өмчит орон сууцны корпорац байгуулах тухай Газрын нэгдмэл сангийн ангилал батлах тухай Ховд аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлах тухай Аймгийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай Эрчим хүчний яамны санхүүжилтээр Хөшөөтийн уурхайг түшиглэн баригдсан шахмал түлшний үйлдвэрийн эзэмшил, ашиглалт, үйл ажиллагааг хариуцах орон нутгийн өмчит ХХК байгуулах тухай Шашны байгууллагуудын үйл ажиллагаа явуулах эрх олгох, хугацаа сунгах тухай Аймгийн мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл шинэчлэн байгуулах тухай гэсэн 9 асуудал хэлэлцэнэ.




