
ДОХИОНЫ ХЭЛНИЙ АНХАН ШАТНЫ СУРГАЛТ БОЛЛОО
Дундговь аймгийн төрийн албаны болон аж ахуй нэгж байгууллагын үйлчилгээний 15 алба хаагч "Дохионы хэлний анхан шатны сургалт"-д хамрагдлаа. Сургалтад оролцогчид Монгол дохионы хэлний суурь мэдлэг, ойлголт, харилцааны ур чадвар олгох анхан шатны мэдлэгтэй болсноор цаашид төрийн үйлчилгээг сонсголын бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй хүргэх зорилготой юм. Тус сургалтад алба хаагчдаа хамруулсан Дундговь аймгийн ХХҮГ, ХГБХХГ, Стандарт хэмжил зүйн газар, Шүүхийн тамгын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Нэгдсэн эмнэлэг, Музей, Биеийн тамир спортын газар, Цагдаагийн газар, Байгаль орчны газар, Прокурорын газар, Хаан банк, Хас банк зэрэг байгууллагын удирдлагууддаа баярлалаа.




ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖ: