
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн Малжуулах арга хэмжээнд төсөл нь дэмжигдсэн 4 малчин өрхөд 2025 оны 08 дугаар сарын 29,30-ны өдрүүдэд мал нийлүүлэх өрхөөс малыг зүслэн авч төсөл хэрэгжүүлэгчид хүлээлгэн өглөө. Үүнд:�1-р багийн малчин Э.Дэгшихбаатарынд Г.Батжаргалынхаас ишигтэй ямаа 50 толгой, төлөг 5 толгой нийт 105 толгой, 2. 1-р багийн малчин Х.Сансарсайханыд Ө.Өлзийбаяраас ишигтэй ямаа 44 толгой, ишиг 2, нийт 90 толгой, 3. 1-р багийн малчин Д.Эрдэнэбаатарынд Д.Бат-Эрдэнийнхээс эм ямаа 10 толгой, ишиг 20 толгой, эм хонь 10 толгой, гунжин ингэ 2-ыг нийт 42 толгой, 4. 1-р багийн малчин Д.Сайнжаргалынд С.Нарандэлгэрийнхээс эм ямаа 27 толгой, ишиг 25 толгой, эм хонь 15 толгой нийт 67 толгой мал зүслэн авч, шүдэлж, тэмдэглэн нийлүүллээ. Мал хүлээлцэхэд Дэлгэрхангай сумын 1-р багийн Засаг дарга Д.Дашцэрэн, ЗДТГ-ын жолооч Г.Үнэнбаатар нар байлцлаа.








