
Улс орон даяар эрдмийн өргөө үүдээ нээж байгаа энэ өдөр Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр Баянчандмань сумын ЕБС, Политехник коллеж болон “Одод” цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, баяр хүргэлээ.
Энэ хичээлийн жилд аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын 32 сургуульд нийт 20776 суралцагч хамрагдах бөгөөд 1834 хүүхэд 1 дүгээр ангид шинээр элсэн суралцах юм.
Сургуулийн өмнөх боловсролын төрийн өмчийн 38, хувийн 3 нийт 41 цэцэрлэгт 6576 хүүхэд суралцахаар бүртгүүлжээ. Мөн мэргэжлийн боловсролын 4 политехник коллежид 16 мэргэжлээр 1419 хүүхэд мэргэжил эзэмшинэ.
Манай аймаг 2025-2026 оны хичээлийн жилд боловсролын шинэ сэргэлтийн бодлого болон багц хуулийн хэрэгжилтийг гүнзгийрүүлж, сурагч бүрт чанартай боловсрол эзэмших тэгш боломжийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна.
Төв сайхан нутгийнхаа хүүхэд багачууд, оюутан залуус, эрдэмтэн багш нар болон Боловсролын салбарын нийт ажилтан албан хаагч нартаа Хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэж, эрдмийн их аянд нь амжилт хүсье.




















