БАЯНЧАНДМАНЬ СУМАНД 160 ОРТОЙ ДОТУУР БАЙРЫН БАРИЛГА ШИНЭЭР БАРЬЖ АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВЛАА
2025-09-01

Улсын төсвийн 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баянчандмань суманд 160 ортой Дотуур байрын барилгыг шинээр барьж ашиглалтад хүлээн авлаа.
Дотуур байрын барилгыг 2024 онд эхлүүлсэн бөгөөд "Дуутын нуруу" ХХК гүйцэтгэгчээр ажиллаж, чанартай барьж байгуулан төлөвлөсөн хугацаанаас жилийн өмнө ашиглалтад оруулж байгаагаарай онцлогтой.
Баянчандмань сумын ЕБСургууль дотуур байргүйн улмаас Политехник коллежийн дотуур байранд сурагчдаа байрлуулж байсан асуудал ийнхүү шийдэгдэж байна.








Холбоотой мэдээ