
Манай байгууллага энэ жилийн спортын өдрөө амжилттай зохион байгууллаа. 💪🏽 Энэ удаад ажилчдын дунд сагсан бөмбөг, 🏀воллейбол🏐олс таталт зэрэг багийн хамтын ажиллагаа болон эрч хүч шаардсан олон төрлийн тэмцээн зохион байгуулсан юм. Тэмцээнүүдэд хамт олон маань идэвхтэй оролцож, нэгэн зорилгын төлөө нэгдэж, нэгнийгээ дэмжиж урамшуулан, уралдаан тэмцээний талбайг инээд хөөр, урам зоригтой уур амьсгалаар дүүргэлээ. Спортоор дамжуулан харилцаа холбоо сайжирч, багаар ажиллах чадвар улам бэхжиж, ажилчид маань ажлын ачааллаасаа түр холдон эрч хүчээ сэргээж чадсан сайхан өдөр боллоо. Энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулахад тусалсан эрхлэгч Зоя, ня-бо Маханбет нярав Еламан идэвхтэй зохион байгуулсан Унзила, Өзгергүл,Роза, Ахбал, Тилепберген, Даулеткерей багш нарт баярлалаа. Хамт олон болон идэвхтэй оролцсон бүх ажилчдадаа талархал илэрхийлье. Ирээдүйд бид улам олон эерэг, бүтээлч арга хэмжээг хамтдаа бий болгох болно. 🎉💪🏽 Манай хамт олон мундаг шүү!❤️ Ұжымымыз арасында баскетбол, волейбол және арқан тарту жарыстары ұйымдастырылды. Жұмысшылар белсенді қатысып, бір-біріне қолдау көрсетіп, көтеріңкі көңіл-күймен керемет күн болды!❤️ Спорттық шара ұжымның бірлігін нығайтып, жақсы көңіл күй сыйлады. Барлық қатысушыларға алғыс айтамыз! 🎉💪⚽️🏀🏆









