Sun Logo
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ДУНД 4-Н ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН УРАЛДААНЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ДУНД 4-Н ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН УРАЛДААНЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улс тунхагласны баярыг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Төрийн албан хаагчийн өдөрлөг-2025” арга хэмжээний хүрээнд Төрийн байгууллагуудын дунд 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр спортын 4-н төрөлт тэмцээнийг Соёлын төв, Ерөнхий боловсролын сургуулийн спорт, урлаг зааланд амжилттай зохион байгуулсан. Тус тэмцээнд волейболл, дартс, бадминтон, хөгжилтэй волейболл төрлөөр төрийн байгууллагын 87 тамирчид оролцсон.

4-н төрөлт тэмцээний нийлбэр оноогоор: 1-р байранд Ерөнхий боловсролын сургуулийн баг хамт олон шалгарч Шилжин явах цомын эзэн болж 2-р байранд Хүүхдийн цэцэрлэгийн баг хамт олон 3-р байранд Засаг даргын Тамгын газрын баг хамт олон тус тус шалгарсан байна. Идэвхтэй оролцсон төрийн албан хаагч нартаа цаашдын ажил үйлсэд өндөр амжилт, эрүүл энхийг хүсье.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
75
Сүүлийн 7 хоног:
444
Сүүлийн сар:
1136
Нийт:
1668
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР