Sun Logo
ХАБЭА албаны ажилтан Ө.Бор ах маань нийтийн тээврийн салбарт 28 жил тасралтгүй ажиллаж “Гавьяаныхаа амралтад” гарч байгаад хамт олон нь халуун сэтгэлээр хүндэтгэл үзүүллээ.
ХАБЭА албаны ажилтан Ө.Бор ах маань нийтийн тээврийн салбарт 28 жил тасралтгүй ажиллаж “Гавьяаныхаа амралтад” гарч байгаад хамт олон нь халуун сэтгэлээр хүндэтгэл үзүүллээ.

ХАБЭА албаны ажилтан Ө.Бор ах маань нийтийн тээврийн салбарт 28 жил тасралтгүй ажиллаж “Гавьяаныхаа амралтад” гарч байгаад хамт олон нь халуун сэтгэлээр хүндэтгэл үзүүллээ. Тэрээр 1997–2014 онд Цахилгаан тээвэр ОНӨҮГ-т сэлбэгийн нярав, депо засварын мастер, Тээвэрлэлт үйлчилгээний албаны дарга, хэсгийн даргаар ажиллаж, 2014 оноос хойш “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 2-р баазын ХАБЭА албанд ажилласан. Ажиллах хугацаандаа Цахилгаан тээврийн “Тэргүүний ажилтан”, МАСЗХ-ны “Алтан-Од” медаль, “Онц тээвэрчин” цол тэмдэг, Зам тээврийн яамны “Хүндэт жуух” бичиг, Автотээвэр үүсэж хөгжсөний 90 ,100 жилийн ойн медаль, мөн “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар тус тус шагнагдсан. Ө.Бор нь нийтийн тээврийн тасралтгүй үйлчилгээг хангах, хамт олноо зөв зохион байгуулан удирдах үйлсэд өөрийн мэдлэг, туршлага, хөдөлмөрөө зориулсан байгууллагын бахархалт албан хаагчдын нэг билээ. Танд аз жаргал , эрүүл энх, цаашдын амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
0
Сүүлийн 7 хоног:
128
Сүүлийн сар:
559
Нийт:
753
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР