Sun Logo
Бидний тухай
• БНМАУ-ын СНЗ-ийн 1987 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 267 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын “Троллейбусны комбинат” байгуулах тухай шийдвэр гарч 1987 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нийслэл Улаанбаатар хотноо троллейбусны үйлчилгээний анхны шугамыг 66 инженер техникийн ажилтан албан хаагчид, 224 ажилчид нийт 290 ажиллагсадтай нээсэн түүхтэй. • БНМАУ-ын Тээврийн Яам, Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 243/324 тоот хавсарсан тогтоолоор автобус, троллейбусны комбинатыг зорчигч тээврийн комбинат болгон нэгтгэсэн ба тэр үеэс зорчигч тээврийн комбинатын харъяа троллейбусны аж ахуй нэртэй болж, дотоод аж ахуйн тооцоотой бие даасан комбинат болж өргөжин, 150 троллейбусны техникийн засвар-үйлчилгэний депо, 153.9 км цахилгаан дамжуулах болон 92.4 км кабель шугам, цахилгаан хувиарлан өөрчлөх 13 дэд станц, эцсийн дөрвөн зогсоол зэрэг барилга байгууламж бүхий үйлдвэрлэлийн баазтай орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон томоохон аж ахуй “Нийслэлийн нийтийн тээвэр” гэдэг их айлд шинэ ам бүл нэмсэн юм. • Тус компанийн үйл ажиллагаа явуулсан эхний 27 жилийн дотор хөгжин дэвшиж 1988 онд 106, 1989 онд 114, 1990 онд 119, 1991 онд 141, 1993-1994 онуудад 154 троллейбустайгаар үйл ажиллагаагаа явуулж, 1990-1997 онд өдөрт шугаманд 90 троллейбус гарган ажиллуулж 1200 орчим ажиллагсадтайгаар техникийн засвар үйлчилгээг 24 цагаар хийдэг, хотынхоо иргэдэд өдөрт 16 цаг үйлчилдэг байв. • 2011-2012 онд ЗТБХБЯ-ны захиалгаар 10 ширхэг Дуобус, БОНХЯ-ны Цэвэр Агаарын сангийн захиалгаар JEA-800F маркын 9 ширхэг дуобус, Нийслэлийн Нийтийн Тээврийн Газрын захиалгаар “Нийслэлийн цахилгаан тээврийн хэрэгслийн паркыг шинэчлэхэд зориулж 2 дизель хөдөлгүүртэй автобусыг JEA-800T маркын троллейбус болгон өөрчлөх ажил”-уудыг амжилттай гүйцэтгэн, нийт 21 ширхэг цахилгаан тээврийн хэрэгслийг үйлдвэрлэсэн. • Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах, ашиглалтын зардал бага цахилгаан тээврийн үйлчилгээг өргөжүүлэх ажлын хүрээнд 2013 онд JEA-800D маркын 10 ширхэг монбус угсарч үйлдвэрлэх ажлыг амжилттай гүйцэтгэсэн. • Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 8 дугаар сарын 13 ны өдрийн 132 дугаар тогтоолоор Цахилгаан тээвэр ОНӨААТҮГ-ыг 10 дугаар сарын 01-нээр татан буулгаж, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т нэгтгэсэн. • Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч орон нутгийн өмчит аж ахуй тооцоот үйлдвэрийн зарим газрыг өөрчлөн байгуулах тухай” 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 28 дугаар тогтоолоор “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг татан буулгаж, “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ыг өөрчлөн байгуулсан байна. • 2025 онд тус байгууллага нь 7 хэлтэс, 3 алба нийт 732 батлагдсан орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд нийт хөдлөх бүрэлдэхүүний техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, нийтийн тээврийн үйлчилгээг стандартын дагуу иргэдэд үзүүлэх, засвар үйлчилгээний технологийг мөрдөх, засвар үйлчилгээний ажлыг шуурхай оновчтой зохион байгуулах, байгууллагын барилга байгууламж, дулаан болон ил зогсоол, зам талбайн бүрэн бүтэн байдлыг хангах, цахилгаан, дулаан, цэвэр бохир ус, холбоо зэрэг инженерийн шугам сүлжээний найдвартай ажиллагааг хангаж бие даан үйл ажиллагаа явуулж байна. • Түүхэн цаг хугацаандаа тус байгууллага нь ЗХУ-д үйлдвэрлэсэн троллейбус, Хятад улсад үйлдвэрлэсэн Golden dragon XML6105J15C маркийн их багтаамжийн дизель хөдөлгүүртэй автобус, сургуулийн хүүхдийн Dongfeng маркийн автобус, SKYWELL NJL6106BEV маркийн их багтаамжийн бүрэн цахилгаан автобус, ZK6116HG маркийн их багтаамжийн евро-5 дизель хөдөлгүүртэй Yutong маркийн автобус, Маз маркийн угсраа автобус, Yinlong GTQ6126BEVBT20 загварын цахилгаан автобусаар тус тус нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлж байна.
Холбоо барих
70171726
Сонгинохайрхан дүүрэг, 37 дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 37/1 тоот
Сошиал медиа
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
ИЛ ТОД БАЙДАЛ
ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛ
ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ

Мэдээлэл авах

Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
17
Сүүлийн 7 хоног:
128
Сүүлийн сар:
570
Нийт:
753
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР