
Булган аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын газрын 2025 оны нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Санхүүгийн хяналт дотоод аудитын газрын даргын баталсан 2024 оны 06 сарын 10-ны өдрийн 1/05 дугаар удирдамжаар Хишиг-Өндөр, Бүрэгхангай сумдын төсөвт байгууллагуудын 2024 оны санхүү үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар тогтоогдсон Төлбөрийн акт, албан шаардлагын талаар: Хишиг-өндөр сумын төсөвт байгууллагуудад хийгдсэн санхүүгийн хяналт шалгалтаар илэрсэн алдаа зөрчлийг арилгуулах, давтан гаргахгүй байхад анхаарч ажиллах талаар улсын ахлах байцаагчийн 7 албан шаардлагыг хүргүүлсэн. Бүрэгхангай сумын төсөвт байгууллагуудад хийгдсэн санхүүгийн хяналт шалгалтаар Улсын ахлах байцаагчийн 5 актаар 1,917.1 мянган төгрөгийг төлбөрийн акт тогтоож, илэрсэн алдаа зөрчлийг арилгуулах, давтан гаргахгүй байхад анхаарч ажиллах талаар улсын ахлах байцаагчийн 5 албан шаардлагыг хүргүүлсэн.


