
Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 4 дүгээр албан даалгавар болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаас аймаг нийслэлийн Засаг дарга нартай байгуулсан, хуульд заасан зарим чиг үүргийг, орон нутагт төлөөлөн гүйцэтгүүлэх гэрээнд заагдсан, “Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим систем”-ийн програм хангамжийг ашиглалтад бүрэн нэвтрүүлэх, мэдээллийн нэгдсэн санг бий болгох ажлын хүрээнд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, аймгийн Орон нутгийн өмчийн газартай хамтран танилцуулга, дадлага ажил гэсэн 2 үе шаттайгаар нийт 71 байгууллагын удирдлага, нягтлан бодогч, байгууллагын Өмч хамгаалах Байнгын зөвлөлийн дарга нарыг хамруулан, аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр 2025 оны 10 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд зохион байгуулж байна. “Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим систем”-ийн програм хангамж нь Иргэд олон нийтэд зориулсан портол систем, хяналт удирдлагын систем, байгууллага хуулийн этгээдэд зориулсан систем гэсэн 3 хэсэгтэй ба төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын өмчийн бүртгэл, ашиглалтын бодит мэдээлэл, Хууль, эрх зүйн баримт бичиг, тогтоол шийдвэрүүд, Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын хяналт шалгалтын үр дүн, Дуудлага худалдаа, түрээсийн зар, Актлагдсан бараа, хөрөнгийн жагсаалт зэрэг төрийн өмчийн талаарх мэдээллийг иргэдэд нээлттэй хүргэх зорилготой бөгөөд 2025 оны 10-р сараас эхлэн бүрэн нээлттэй болно. Цахим систем нь Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” систем ашиглан төрийн бусад төрөлжсөн мэдээллийн сантай холбогдохоос гадна, танил нэвтрэлтийн “ДАН” систем ашиглан нэвтрэх боломжийг бүрдүүлсэн сургалт болж байгаараа онцлог юм. Мөн иргэн танд зориулсан боломжууд нь иргэн та umch.gov.mn цахим хуудсаар зочлон төрийн болон орон нутгийн өмчийн мэдээллийг авах боломжтой боллоо












.webp)

