

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуй бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнийг мал аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлж, эрсдэлийг бууруулах зорилгоор “Уур амьсгалд ухаалаг мал аж ахуй ба гамшгийн эрсдэлийн удирдлага” сэдвийн хүрээнд явуулж, 21 аймаг, нийслэлийн, Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтсийн дарга болон харьяа байгууллагуудын төлөөллийг хамруулсан зөвлөгөөнд Мал аж ахуйн хэлтсийн дарга Б.Бямбасүрэн оролцож бүсчилсэн хөгжлийн хүрээнд Хойд бүсийн мал аж ахуйн салбарт хийгдэж буй ажил цаашид хийх ажлын талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.