Sun Logo
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГААР ЦЭРГИЙН ЖИНХЭНЭ АЛБА ХААЖ, ХАЛАГДАЖ ИРСЭН ДАЙЧДАА УГТАН АВЛАА
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГААР ЦЭРГИЙН ЖИНХЭНЭ АЛБА ХААЖ, ХАЛАГДАЖ ИРСЭН ДАЙЧДАА УГТАН АВЛАА

Монгол эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт, аюулгүй байдлыг сахин хамгаалж, цэргийн албаа нэр төртэй хаасан эх оронч дайчдаа угтан авах арга хэмжээнд аймгийн ЗДТГ-ын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга С.Цогбаяр, Цэргийн штабын дарга, Хурандаа Т.Төмөчөдөр болон сумдын удирдлага, эцэг эх, ар гэрийн төлөөлөл оролцлоо. 

Төв сайхан нутгаасаа хугацаат цэргийн албанд татагдан эх орныхоо хөгжилт цэцэглэлт, энх цагийн бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж, сурлага, сахилга, хүмүүжлээрээ үлгэр жишээ байж өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн хат суусан хөвгүүдээрээ энэ өдөр аав ээж, ахан дүүс, нутгийн зон олон нь бахархаж бас хүндэтгэн угтан авав. 

Дотоодын цэрэгт алба хааснаар цэргийн үндсэн чиг үүргээ биелүүлэхээс гадна мэргэжил олгох сургалт, жолооны курс, мод үржүүлгийн сургалтад хамрагдан сертификат, үнэмлэхээ гардан авсан эх орны хөвгүүд хэдийнээ ирээдүйн зорилгоо тодорхойлж, бие хүн болон төлөвшсөн нь ярианаас нь тод харагдана. 

“Он жавуудаа үгүйлнэ дээ” гээд нүдэндээ хөнгөн гуниг, нүүрэндээ инээмсэглэл тодруулсан залуусынхаа амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье. 

Монгол цэргийн сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
24
Сүүлийн 7 хоног:
146
Сүүлийн сар:
603
Нийт:
2352
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР