Sun Logo
“ШИНЭТГЭЛЭЭР ТҮҮЧЭЭЛСЭН САЛБАР ЗӨВЛӨЛ” АЯНЫ ХҮРЭЭНД МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРААС ДАРААХ АЖЛУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“ШИНЭТГЭЛЭЭР ТҮҮЧЭЭЛСЭН САЛБАР ЗӨВЛӨЛ” АЯНЫ ХҮРЭЭНД МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРААС ДАРААХ АЖЛУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

1. Байгууллагын фэйсбүүк хуудас, вэб хуудас, мэдээллийн самбарт тус газрын суманд сул байгаа 20 орон тооны мэдээллийг нээлттэй байршуулж, иргэдэд мэдээлэл хүргэж ажилласан. Төрийн үйлчилгээний албан хаагч буюу жолооч, архив бичиг хэргийн ажилтны ажлыг байрыг нээлттэй зарлаж, зарыг төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох erp системийн олон нийт хэсэгт байршуулж, мэдээлэл хүргэж, ажилтныг сонгон шалгаруулж авсан. 

2. “Ахмадаасаа суралцъя” арга хэмжээний хүрээнд тус газрын лабораторит ийлдэс судлалын шинжээч эмчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан шинжээч эмч М.Ганьхүүг урьж шинжилгээний арга зүй сэдвээр шинжээч эмч нартай зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, лабораторийн 4 шинжээч эмч зөвлөгөө авч ажилласан. 

3. Байгууллагын албан хаагчдын сэтгэл ханамж бүтээмжийг нэмэгдүүлэх хүрээнд хамт олноороо өглөөний цай ууж, сайхан дурсамж бүхий яриа өрнүүллээ. Байгууллагын албан хаагчид хамтран зүтгэж буй албан хаагчдадаа, талархал, урмын үг хайрлаж, түүнийгээ самбарт байршуулж, сэтгэлийн бэлэг барилаа. Аяны хүрээнд албан хаагчид урмын үг, сэтгэлийн хүч хайрласан захидал илгээх хайрцаг аялуулж, захидлыг эзэнд нь хүргүүлж, талархлыг нь сонслоо. Дээрх үйл ажиллагаанд байгууллагын 13 албан хаагч хамрагдсан болно. 

4. Албан хаагчдыг ажлын дадлага туршлагатай болгох, албан хаагчдад хариуцуулан дадлагажуулах ажлын хүрээнд сумдын Мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч , тархвар зүйч нийт 10 албан хаагчийг Оролцоот эпидемиологийн аргачлал болон ARCGIS программын сургалтыг зохион байгуулж, түүн дээр ажиллахад нь дадлагажуулсан. 

5. Сумдын мал эмнэлгийн тасгийн малын эмч нар, Сумдад үйл ажиллагаа явуулж байгаа Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч нар, нийт 63 малын эмчид Мал эмнэлгийн салбарын нэгдсэн зөвлөгөөнөө амжилттай зохион байгуулж, үр дүн, гарсан зөвлөмж саналыг аймгийн Засаг даргад хүргүүлж ажилласан. 

6. "Оюунлаг Дундговь", "Хүний нөөцийг дэмжих" дэд хөтөлбөрүүдийн хүрээнд Дундговь аймгийн Засаг даргын тамгын газраас санаачлан "Эртэч Монгол" хөтөлбөртэй хамтран сургагч багш бэлтгэх 3 өдрийн 40 академик цагийн “Оюунлаг Дундговь-Хүний хөгжил” сургалтыг 2025 оны 04 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулж тус газрын 2 мэргэжилтэн амжилттай хамрагдаж, сургагч багш болон бэлтгэгдээд байна. 

7. Их дээд сургуульд суралцаж байгаа оюутан залуучуудтай уулзалт зохион байгуулах ажлын хүрээнд малын эмчийн болон лабораторийн шинжээчийн эмчийн ажлын онцлог давуу тал сэдвээр Эрдмийн далай сургуулийн 10 сурагчид мэдээлэл өгч, ажиллах орчин нөхцөлтэй танилцуулж, Дундговь аймгийн Политехникийн коллежид Малын бага эмчээр суралцаж буй 2,3-р курсийн оюутнуудад вирус судлалын аргууд, лабораторийн шинжилгээний онол дадлагын ажлыг зохион байгуулж ажилласан. Дундговь аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
24
Сүүлийн 7 хоног:
146
Сүүлийн сар:
603
Нийт:
2352
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР