Sun Logo
Мэдээ, мэдээлэл
Бүгдийг үзэх
asd
2025-06-26
Оргилын 1р багийн иргэдийн нийтийн хурал амжилттай болж өндөрлөлөө. Хуралдаанаар -ОНХС-ын санал асуулгыг эрэмбэлэн тогтоох -Хашаа хорооны үзэмж сайжруулах -Өдөрлөгний тов тогтоох гэсэн асуудлуудыг хэлэлцлээ.
Нийтэлсэн:Төв аймгийн Цээл сум
asd
2025-06-25
Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах тендерт ялсан “Гэгээн манал их” ХХК төрийн албан хаагчид болон 3-р багийн иргэдэд хийх ажлынхаа төлөвлөгөөг танилцууллаа
Нийтэлсэн:Төв аймгийн Цээл сум
asd
2025-06-25
Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, ХХААГ-ын дарга Л. Даваасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг манай суманд ирж ажиллан хаврын тариалалт болон цаг үеийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа.
Нийтэлсэн:Төв аймгийн Цээл сум
asd
2025-06-25
Майхан 3р багийн ИНХ амжилттай болж өндөрлөлөө. ИНХ-аар төрийн албан хаагчид иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлж мөн ГХБХБГазраас нээлттэй хаалганы өдрийг зохион байгууллаа.
Нийтэлсэн:Төв аймгийн Цээл сум
Бидний тухай
Манай сум нь Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Төв аймгийн Угтаалцайдам сумаас 1976 онд салбарлан бие даасан сум болж Залуучууд САА нэртэйгээр 164.4 хавтгай дөрвөлжин километр талбай бүхий, эргэлтийн 28,0 мянган га талбай, 2 тасаг 8 бригад, хадлангийн 1 бригад, ногооны 1 бригад ........ тооны малтайгаар байгуулагдсан. Одоо Засаг захиргааны 5 баг, 743 өрхийн 2705 хүн амтай. Хүн амын тоогоор Төв аймгийн 27 сумаас 8-рт, газар нутгийн хэмжээгээр 23-т , хүн амын нягтралаар өндөрт (5,70 хүн/га) сум юм. Газар зүйн онцлог: Далайн түвшнээс дээш 1000-1500 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хэнтийн захын уулсын мужид, геоморфологийн хувьд Орхон-Сэлэнгийн бэсрэг уулсын мужийн Туулын дэд мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 4-6 балл. Эдийн засгийн тэргүүлэх салбар нь ХАА-н газар тариалангийн үйлдвэрлэлийн бүс нутаг. Газар тариалангийн ААН 75, өрхийн тариаланч 34 иргэн нийт 35750 га талбайд тариалалт эрхэлдэг. 2021 онд үр тариа 31 мянга тн, тэжээлийн ургамал 177905тн, хадлан 8365 тн, тосны ургамал 2553,5 тн, хүнсний ногоо 750 тн тус тус хураан авч хураасан ургацаараа “АЙМГИЙН ТЭРГҮҮН” байр эзэсэн амжилтыг үзүүлсэн. 2022 онд үр тариа тариалах зориулалтаар 9000 га талбайд уринш боловсруулалт хийгдсэн. Цаашдаа тариалалтын зээл, дэмжлэгийг шуурхай шийдвэрлэх асуудал хүлээлтийн байдалд орсоноос тариалалтын явц хугацаа алдах эрсдэл өндөр байна. Мал аж ахуй. Нийт сүрэг 153950 толгой. Тэмээ 104, адуу 10541, үхэр 9829, хонь 78964, ямаа 56583, Сумын Засаг даргын Тамгын газраас “Малчид, төлчидийн чуулга уулзалт”-ыг зохион байгуулж нийт 28296 хээлтэгч малаас төлөө хүлээн авахаар бэлтгэлээ ханган ажиллаж байна. Сумын Төрийн удирлага,Засаг захиргааны зохион байгуулалтын хувьд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ИТХ-ын дарга, Нарийн бичгийн дарга, 21 тойргоос сонгогдсон 21 төлөөлөгч бүхий нутгийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Засаг даргын Тамгын газар нь Сумын Засаг дарга, Орлогч, Багийн Засаг дарга зэрэг 7 улс төрийн ажилтан, Тамгын газрын дарга, төрийн захиргааны мэргэшсэн мэргэжилтэн 7, үйлчилгээ хариуцсан 5 орон тоо, гэрээт ажилтан 6 бүгд 25 ажиллагсадын бүтэцтэйгээр ажиллаж байна. Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль нь 554 хүүхэд, 30 багш, туслах ажилчин 16 бүрэлдэхүүнтэйгээр сургалтын үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Бага сургуулийг 2021 онд 320 хүүхдийн багтаамжтай шинээр ашиглалтанд оруулсан Цэцэрлэг нь 1976 онд 150 хүүхдийн багтаамжтай байгууллагдсан бөгөөд өнгөрсөн онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар их засвар хийгдсэн. 165 хүүхэд, 12 багш, туслах ажилчин 7 бүрэлдэхүүнтйгээр сургалын үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Эрүүл мэндийн төв нь 1977 онд баригдсан бөгөөд Өнөөдрийн байдлаар 12 ортой. Эмч 6, тусгай мэргэжилтэн 6, туслах ажилчин 8, нийт 21 хүний бүрэлдэхүүнтэй хэвийн ажиллаж байна. Соёлын төв нь 1980 онд баригдаж өнгөрсөн онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар их засвар хийгдсэн. Эрхлэгч, номын санч, хөгжмийн болон бүжгийн багш, үйлчлэгч зэрэг 5 хүний бүрэлдэхүүнтэй хэвийн ажиллаж байна. Сумын төсвийн байгууллагуудын халаалтыг “АНУ-СЕРВИС” –ийн салбар компани 2015 оноос эхлэн гүйцэтгэж байгаа. Сургуулийн бага анги, дотуур байрны барилгад 2021 оноос цэвэр, бохирын шугам тавигдаж ашиглалтанд оруулсан.
Холбоо барих
88676707
Засаг даргын Тамгын газрын байр, Цээл сум, Төв аймаг, Монгол улс
Сошиал медиа
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
8.2 ЧИГ ҮҮРЭГ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ
8.3 ХҮНИЙ НӨӨЦИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ
8.4 ТӨСӨВ, САНХҮҮ, ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ
8.5 ҮЗҮҮЛЖ БАЙГАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР ДАРААХ МЭДЭЭЛЛИЙГ БАЙНГА ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Албан хаагчдын мэдээлэл

Төв аймгийн Цээл сум

1

Soyombo
search

Санхүү алба

Arrow Icon

Удирдлага

Arrow Icon

Баг

Arrow Icon

Нэг цэгийн үйлчилгээ

Arrow Icon

Хөдөө аж ахуйн тасаг

Arrow Icon

Мэдээлэл авах

Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
31
Сүүлийн 7 хоног:
478
Сүүлийн сар:
1566
Нийт:
2314
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР