
"Баяншишгэд" сум дундын ойн анги
Мэдээ, мэдээлэл
Бүгдийг үзэх
Бидний тухай
БАЯНШИШГЭД СУМ ДУНДЫН ОЙН АНГИЙН ТАНИЛЦУУЛГА. Засгийн газрын 255 дугаар тогтоол, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 123 дугаар тогтоол, “Ойн тухай” хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.8 дугаар заалтын дагуу аймгийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 25-ны А/14 дүгээр захирамжаар анх үүсгэн байгуулагдсан. Арбулаг, Баянзүрх, Улаан-Уул, Рэнчинлхүмбэ, Цагааннуур гэсэн 5 сумын 1076706 га ойн санг хариуцан үйл ажиллагаа явуулж байна.
Сум дундын ойн ангийн үүрэг чиглэл: Манай ойн анги нь хариуцан ажилладаг сумдын ойн санд Ойн тухай хуулийн 18.3-т заасан эрх үүргийг хэрэгжүүлэн ажилладаг.
18.3.1. Ойгоос мод бэлтгэх талбай тусгаарлах;
18.3.2. Бэлтгэсэн мод, модон материалд гарал үүслийн гэрчилгээ олгох;
18.3.3. Сум, дүүргийнхээ мод бэлтгэсэн болон хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн газрын ойжуулалтын ажил, ойн хөнөөлт шавж, өвчний тоймчилсон судалгаа гүйцэтгэх;
18.3.4. Ойг нөхөн сэргээх, ойжуулах, мод үржүүлэх ажил эрхлэн модны үр, тарьц, суулгац худалдаалах, ойд учирсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох;
18.3.5. Ойн арчилгааны гэрэлжүүлэх, тохируулах огтлолтыг гүйцэтгэх болон сум, дүүргийн ойн хөтөлбөр, ойн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулж хангуулах;
18.3.6. Ойн сангийн тодорхой хэсгийг эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх;
18.3.7. Ойн баялгийг ашигласны төлбөр, хураамжийг ногдуулж, тэдгээрийн гүйцэтгэлийг хангах;
18.3.8. Аймаг, сумын түвшинд ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх талаар явуулж байгаа бодлогыг хэрэгжүүлэх, үр дүнг тооцох;
18.3.9. Мэдээллийн санг эрхлэх;
18.3.10. Иргэдэд ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх болон ой, хээрийг түймрээс хамгаалах чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах;
18.3.11. Ойг аюулт үзэгдэл, гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэдгээртэй тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэх;
18.3.12. Ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын ойн менежментийн төлөвлөгөөний биелэлтийг хангуулж, зөрчлийг арилгах;
18.3.13. Ойн анги нь төсөв, түүнчлэн сургалт, мэргэжил, арга зүйн зөвлөгөө үзүүлсний болон өөрийн ажил, үйлчилгээний орлого зэрэг эх үүсвэрээс санхүүжих;
18.3.14. Нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх болон ой, хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах;
18.3.15. Ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаанд сумын нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах.
Холбоо барих
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
ҮЗҮҮЛЖ БАЙГАА ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЛИЙН ТАЛААРХ ИЛ ТОД БАЙДАЛ
БУСАД МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ
ТӨСӨВ, САНХҮҮ, ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО
ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛ
Албан хаагчдын мэдээлэл
"Баяншишгэд" сум дундын ойн анги
1
Удирдлагын баг
Албан хаагчид
Мэдээлэл авах
Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү

