
Танилцуулга
Мэдээ, мэдээлэл
Бүгдийг үзэх
Бидний тухай
ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАН ШИЙДВЭР Нийслэлийн Орон сууцны бодлогын газар нь анх Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 190 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/89 дүгээр захирамжаар Гэр хорооллын хөгжлийн газар нэртэй байгуулагдсан. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/635 дугар захирамжаар Гэр хорооллын дэд бүтцийн газар, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 100 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/241 дүгээр захирамжаар Орон сууцны дэд бүтцийн газар, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 360 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/1034 дүгээр захирамжаар Нийслэлийн Орон сууцны бодлогын газар нэртэй болж тус тус өөрчлөн байгуулагдсан. Нийслэлийн Орон сууцны бодлогын газар нь Захиргаа, санхүүгийн хэлтэс, Бодлогын хэрэгжилтийн хэлтэс, Орон сууцны дэд бүтцийн хэлтэс, Төслийн зохицуулалтын хэлтэс гэсэн 4 хэлтэс, нийт 33 албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. АЛСЫН ХАРАА Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийг эрүүл аюулгүй, тав тухтай амьдрах орчин нөхцөлөөр хангаж, гэр хорооллын бүсийг инженерийн болон нийгмийн дэд бүтэц бүхий цогц хороолол болгон хөгжүүлнэ. ЭРХЭМ ЗОРИЛГО Газрын зорилго нь гэр хорооллыг нийгмийн болон инженерийн дэд бүтцээр хангагдсан орон сууцны хороолол болгон хөгжүүлж, иргэдийн амьдрах орчин, нөхцөлийг сайжруулахад оршино
Холбоо барих
70110733
Монгол улс, Улаанбаатар хот, Улаанбаатар, Хан-уул дүүрэг 23-р хоро, Наадамчдын зам, Арцатын ам, Хотын Захиргааны төв цогцолбор
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Мэдээлэл авах
Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү