
Нийтийн номын сан
Мэдээ, мэдээлэл
Бүгдийг үзэх

2025-06-16
"ХӨШӨӨ ТҮҮХ ӨГҮҮЛНЭ" МЭДЛЭГТЭЙ АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Нийтэлсэн:Хөвсгөл аймгийн Нийтийн номын сан

2025-06-04
УНШИГЧ ХҮҮХДҮҮД ҮЙЧҮҮР ТОГЛООМ БҮТЭЭЛЭЭ.
Нийтэлсэн:Хөвсгөл аймгийн Нийтийн номын сан

2025-05-24
37 ДАХЬ УДААГИЙН "НОМЫН БАЯР" ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Нийтэлсэн:Хөвсгөл аймгийн Нийтийн номын сан

2025-05-07
"ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР"
Нийтэлсэн:Хөвсгөл аймгийн Нийтийн номын сан
Бидний тухай
Аймгийн нийтийн номын сан нь 1944 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Ардын сайд нарын зөвлөлийн 54 дүгээр хурлын тогтоолоор 1944 онд 1000 номтой нэг орон тоотойгоор тэр үеийн аймгийн клубын дэргэд “Уншлагын газар” нэртэйгээр байгуулагдсан.
Эдүгээ аймгийн нийтийн номын сан нь 60 гаруй мянган номын сан хөмрөгтэй, өдөрт дунджаар 120-150 уншигч, ирэгсдэд 150-180 ном олгон үйлчилж, номын мэдээлэл соёл олон нийтийн ажлыг тогтмол явуулж байна. Тус номын сан нь нийт 140 хүний суудал бүхий Нийтийн уншлагын танхим, Гэрээр ном олгох уншлагын танхим, Хүүхдийн уншлагын танхимтай.
Нийт 15 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Манай номын сангаас “Номд хөтлөх ухаан” боловсролын хөтөлбөр, улсын хэмжээнд зохион байгуулдаг хавар, намрын “Номын баяр-Бидний баяр” арга хэмжээг тогтмол, өргөн хүрээнд зохион байгуулж хэвшсэн.
2010 оноос Lib4U программыг үйлчилгээндээ нэвтрүүлснээр электрон катологийн сантай болж, номын сангийн үйлчилгээг автоматжуулаад байна. Мөн 2021 оноос сумдын нийтийн номын сангуудад Lib4U программыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд үүний үр дүнд аймгийн хэмжээнд номын сангийн нэгдсэн цахим сантай болсон.
2019 онд Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 78 дугаар тогтоолоор, Тариалан сумын уугуул, Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, сэтгүүлч Далантайн Сүрэнжавын нэрэмжит болсон.
Холбоо барих
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
ТАНИЛЦУУЛГА
ИЛ ТОД БАЙДАЛ
ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
Албан хаагчдын мэдээлэл
Нийтийн номын сан
1
Нийтийн номын сангийн албан хаагчид
Мэдээлэл авах
Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү