
Дундговь аймгийн стандарт, хэмжил зүйн хэлтэс
Мэдээ, мэдээлэл
Бүгдийг үзэх

2025-06-16
СОРИЛТЫН ЛАБОРАТОРИЙН МЭДЭЭ
Нийтэлсэн:Дундговь аймгийн стандарт, хэмжил зүйн хэлтэс

2025-06-13
ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ШИНЖЭЭЧИЙН БҮЛГИЙН ДҮГНЭЛТ
Нийтэлсэн:Дундговь аймгийн стандарт, хэмжил зүйн хэлтэс

2025-06-09
ШИНЭТГЭЛЭЭР ТҮҮЧЭЭЛСЭН САЛБАР ЗӨВЛӨЛ аяны хүрээнд
Нийтэлсэн:Дундговь аймгийн стандарт, хэмжил зүйн хэлтэс

2025-06-09
ШИНЭТГЭЛЭЭР ТҮҮЧЭЭЛСЭН САЛБАР ЗӨВЛӨЛ аяны хүрээнд
Нийтэлсэн:Дундговь аймгийн стандарт, хэмжил зүйн хэлтэс
Бидний тухай
Дундговь аймгийн Стандарт, Хэмжил Зүйн Төв нь анх 1985 онд АДХГ Захиргааны шийдвэрээр аймгийн “Үнэ чанарын хэлтэс нэртэй байгуулагдсан. Хэлтсийн анхны даргаар Д.Миеэгомбо томилогдсон бөгөөд чанарын мэргэжилтэн Л.Халтар, Э.Мааяа түүнчлэн Хүнс, ХАА-н бүтээгдэхүүний экспертиз ,лабораторид химич Ш.Отгонцэцэг, Д.Цэвэгмэд нар ажиллаж байв.
Стандарт, Хэмжил Зүйн Хэлтэс нь , “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай ” хууль, “Хэмжил зүйн тухай” хуулиуд Монгол Улсын Засгийн Газрын болон Засаг Даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн тодорхой заалтууд улс аймгаас дэвшүүлсэн тухайн жилийн зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллаж баталгаажуулалтын байгууллагын статустайгаар бүтээгдэхүүн, үйлчилгээ, хэмжих хэрэгслийг баталгаажуулах үндсэн үүрэгтэй ажиллаж байна.
Захиргаа аж ахуй, Хэмжилзүйн чиглэлээр Цул, Цахилгаан, Эзлэхүүн багтаамжийн, даралтын хэмжлийн лаборатори, Сорьцын лаборатори болон Бүтээгдэхүүний чанарын баталгаажуулалтын албаны нийт 17 ажиллагсадтай. Үүнд: Хэлтсийн дарга, Ахлах мэргэжилтэн, Бүтээгдэхүүний баталгаажуулалтын мэргэжилтэн 2, Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн 2, Стандартын салбар сангийн мэргэжилтэн, Лабораторийн эрхлэгч, Лабораторийн химийн шинжээч 2, лабораторийн нян судлалын шинжээч, Нягтлан бодогч, Нярав, Хэмжүүр баталгаажуулалтын техникч, үйлчлэгч, жолооч гэсэн үндсэн 17 орон тоотой ажиллаж байна.
“Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай” хууль, “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хууль, “Хэмжил зүйн тухай” хуулийн заалтын дагуу аймаг орон нутагт бүтээгдэхүүн үйлчилгээ хэмжих хэрэгслийг ,баталгаажуулахад суурилсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг Стандарт Хэмжил Зүйн Газрын даргын болон аймгийн Засаг Даргатай гэрээ байгуулан ажиллаж хагас, бүтэн жилээр дүгнэн ажиллаж байна.
Уг гэрээ ёсоор тус байгууллага хэмжүүр баталгаажуулалтын чиглэлээр хэмжих хэрэгсэл баталгаажуулах, бүтээгдэхүүн үйлчилгээний чанарын баталгаажуулалтад бүтээгдэхүүн, үйлчилгээг хамруулах мөн түүнчлэн итгэмжлэлд хэмжүүрийн 3 лаборатори баталгаажуулалтын албыг үүрэг хүлээн ажиллаж байна.
Тус байгууллага нь хэмжүүр баталгаажуулах чиглэлээр жилдээ 3500 гаруй хэмжих хэмжих хэрэгслийг ээлжит баталгаажуулалтад харуулж, чанарын баталгаажуулалтын алба худалдаа, нийтийн хоол үйлчилгээний чиглэлээр 200 гаруй үйлчилгээг баталгаажуулалтад хамруулж тохирлын гэрчилгээ олгон ажиллаж байна. Төсвийн орлогын төлөвлөгөөгөөр жилдээ 40 гаруй сая төгрөгийн орлогыг төсвийн нэгдсэн санд төвлөрүүлдэг.
Холбоо барих
70592226
Дундговь аймаг, Сайнцагаан сум, 7 дугаар баг, Пэлжээгийн гудамж 102
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
ЧИГ ҮҮРЭГ, СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД МЭДЭЭЛЭЛ
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
ТӨСӨВ, САНХҮҮ, ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ
БУСАД МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ
Удирдлага

Даваагийн ДЭНСМАА
Стандарт, Хэмжил зүйн хэлтсийн дарга
Албан хаагчдын мэдээлэл
Дундговь аймгийн стандарт, хэмжил зүйн хэлтэс
1
ЗАХИРГАА, АЖ АХУЙ
ХЭМЖИЛ ЗҮЙН ЛАБОРАТОРИ
СОРИЛТЫН ЛАБОРАТОРИ
БАТАЛГААЖУУЛАЛТЫН АЛБА
Мэдээлэл авах
Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү