
Дундговь аймгийн Сайнцагаан сумын ерөнхий боловсролын "Хүмүүнлэг" сургууль
Хуудсанд хандсан нийт тоо : 3
Мэдээ, мэдээлэл
Бүгдийг үзэх

2025-03-21
ДУНДГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАРТАЙ ХАМТРАН ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ ТАКТИКИЙН СУРГАЛТЫГ СУРГУУЛЬ ДЭЭРЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Нийтэлсэн:Дундговь аймгийн Сайнцагаан сумын ерөнхий боловсролын "Хүмүүнлэг" сургууль

2025-03-20
АМЖИЛТЫН БУУХИА-2025
Нийтэлсэн:Дундговь аймгийн Сайнцагаан сумын ерөнхий боловсролын "Хүмүүнлэг" сургууль

2025-03-18
Мандалговь хотын захирагчийн нэрэмжит “Эх орны төлөө” цэрэгжилтийн спорт, нормативын аварга шалгаруулах цогцолбор тэмцээнд сургуулийн баг тамирчид амжилт үзүүллээ.
Нийтэлсэн:Дундговь аймгийн Сайнцагаан сумын ерөнхий боловсролын "Хүмүүнлэг" сургууль

2025-03-14
ЖҮДО БӨХИЙН 2025
Нийтэлсэн:Дундговь аймгийн Сайнцагаан сумын ерөнхий боловсролын "Хүмүүнлэг" сургууль
Бидний тухай
ДУНДГОВЬ АЙМГИЙН САЙНУАГААН СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН “ХҮМҮҮНЛЭГ” СУРГУУЛЬ /түүхэн замнал/
1967 онд Дундговь аймгийн ХАА-н технизум нэртэйгээр байгууллагдан, 1991 оноос ерөнхий боловсрлын дунд сургууль болон өргөжсөн.
Аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 04 дүгээр сарын 24-ны адрийн 46-р тогтоолоор Мандалговь хотын төвийн 3-р сургуулийг байгуулсан. Тус сургууль нь 1991 оны 09 дугаар срын 01-нд 20 бүлгийн 459 сурагч, 30 багш, 22 ажилтантайгаар сургал, үйл ажиллагаагаа эхэлсэн. Сургуулийн захирал Ш.Гантулга, хичээлийн эрхлэгч Д.Адилбиш, нягтлан бодогч Б.Ганчимэг, нярав Д.Бэрхсайхан нар ажиллаж байв.
Мандалговь сумын Засаг даргын 1993 оны 90 тоот захирамжийг үндэслэн төвийн бага сургуулийг 10 жилийн 3-р сургуультай аж ахуйн байгуулалтын хувьд нэгтгэн байгуулав. Сургуулийн захирал Б.Бямбаа, хичээлийн эрхлэгч Ү.Бямбаа, Ц.Дэлгэрбуян, нягтлан бодогч н.Энхжаргал, нярав О.Гончигсүрэн, 1996 онд захирал Ж.Хишгээ, хичээлийн эрхлэгч Б.Одончимэг, нягтлан бодогч Б.Амаржаргал, нярав О.Гончигсүрэн нар тус тус ажиллаж байлаа.
Мандалговь сумын Засаг даргын 1994 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 73 тоот захирамжаар жилийн 3-р сургуулийн захирлаар Наваандовдонгийн Батсайхан хичээлийн эрхлэгч Ү.Бямбаа, Ц.Дэлгэрбуян, нягтлан бодогч н.Энхжаргал, нярав О.Гончигсүрэн, 1996 онд захирал Ж.Хишгээ, хичээлийн эрхлэгч Б.Одончимэг, нягтлан бодогч Б.Амаржаргал, нярав О.Гончигсүрэн нар тус тус ажиллаж байлаа.
1997 оны 56-р тогтоолыг хэрэгжүүлэх явцад сумын 10 жилийн 3,4-р сургуулиудыг материаллаг бааз, багшлах боловсон хүчин, сурагчдын тоонд тохируулан Дундговь аймгийн Засаг даргын 1997 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 111 дүгээр захирамжаар ерөнхий боловсролын 8 жилийн сургууль болгон зохион байгуулж, сургуулийн захирал Ц.Шатар, хичээлийн эрхлэгч Д.Бямбасүрэн, Ц.Отгонжаргал, нягтлан бодогч Б.Амаржаргал, нярав О.Гончигсүрэн нар ажиллаж 29 багш, 700 сурагч, 12 ажилчидтай үйл ажиллагаагаа явуулж байсан. 2002 онд тус сургуулийг 10 жилийн сургууль бологн өргөтгөв.
2002 оны 08-р сарын 26-ны өдрийн аймгийн Засаг даргын 164 тоот захирамжаар тус сургууль 10 жилийн сургууль болж, 09 сарын 01-нд нээлтээ хийж, сургуулийн захирлаар тус сургуульд Монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байсан багш Очирын Оюунханд томилогдов. Тухайн сургалтын технологич А.Батсайхан, Сургалтын менежер Ж.Намчиндулам, Нийгмийн ажилтан Х.Чимэгмаа, нярав Ц.Мөнхдэлгэр нар ажиллаж 732 суралцагч, 4 удирдах ажилтан, 25 багш, 11 ажилтантай байсан.
Дундговь аймгийн ИТХТэргүүлэгчдийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 28 тоот тогтоолоор Сайнцагаан сумын 3 дугаар сургуулийг “Хүмүүнлэг” сургууль болгон нэршил өөрчлөгдсөн.
2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Дундговь аймгийн Засаг даргын Б/24 захирамжаар Дэлгэрбуянгийн Мөнхбат “Хүмүүнлэг” сургуулийн захирлаар томилогдсон. Тухайн жилд 638 суралцагч, 4 удирдах ажилтан, 38 багш, 15 ажилчинтай байв.
Энэ хичээлийн жилд тус сургууль нь 4 удирдах ажилтан, 38 багш, 19 ажилтан ажил үйлчилгээ үзүүлж байна. Бага, дунд, ахлах ангийн 760 гаруй суралцагч 28 бүлэгт 2 ээлжээр хичээллэж байна.
Холбоо барих
70592364
Дундговь аймаг Сайнцагаан сумын 7-р баг Наранцацралтын гудамж-1, 143 тоот
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
ЧИГ ҮҮРЭГ, СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛ
ТӨСӨВ, САНХҮҮГИЙН ИЛ ТОД БАЙДАЛ
БУСАД ИЛ ТОД МЭДЭЭЛЭЛ
УДИРДЛАГА

Дэлгэрбуян Мөнхбат
Захирал
Даваажав Найрамдал
Сургалтын менежер
Намжилмаа Баттунгалаг
Сургалтын менежер
Цэндбазар Ариунтунгалаг
Сургалтын менежер
Албан хаагчдын мэдээлэл
Дундговь аймгийн Сайнцагаан сумын ерөнхий боловсролын "Хүмүүнлэг" сургууль
1
Захиргаа аж ахуй
Мэдээлэл авах
Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү