Sun Logo
Бидний тухай
1923 онд Монгол улсын төр засгийн газраас орон нутгийн Засаг захиргааны зохион байгуулалтыг өөрчлөн шинэчилж, Халхын сайн ноён хан аймгийн Ачит гүний хошууг Цэцэрлэг мандал уулын аймгийн Цэцэрлэг голын хошуу, Зоригт гүний хошууг, Цагаан сүм уулын хошуу Зая бандид хутагтын шавийн хошууг Эрдэнэбулган уулын хошуу хэмээн нэрлэж, дээрх гурван хошуунд Цэнхэр, Цэцэрлэг, Өсөх дэлгэрэх сумыг тус тус байгуулсан нь одоогийн Архангай аймгийн Цэнхэр сум үүсэн байгуулагдсан. Сумын газарзүйн байршил: Цэнхэр сум нь Хангайн уулархаг муж хийгээд Орхон, Тамирын хөндийд оршдог бөгөөд баруун хойд талаараа Булган сум, хойд талаараа Эрдэнэбулган, Батцэнгэл сумтай баруун, баруун урд талаараа Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, өмнөд талаараа Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум, зүүн өмнө зүүн талаараа өөрийн аймгийн Төвшрүүлэх, Хотонт сумтай хиллэн оршдог. 332.7 мянган га бөгөөд үүний 235.7 мянган га нь бэлчээр, 5.8 мянган га нь хадлангийн, 2.5 мянган га нь тариалангийн талбай, 79.2 мянган га нь ойн фонд болно. Сумын төв нь УБ хотоос аймгийн төв-Цэцэрлэг хот орох их замын хажууд урд Тамирын голын гүүрний дэргэд УБ хотоос 438 км, аймгийн төвөөс 30 шахам км зайтай үзэсгэлэнт Тамирын голын хөвөөнөө Алтан-Овоо хэмээх бяцхан уулын ард оршино.
Холбоо барих
70330033
Цэнхэр сум ЗДТГ
Сошиал медиа
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
ТАНИЛЦУУЛГА
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО
ИЛ ТОД БАЙДАЛ
ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
ТАНД ТУСЛАХ ЛИНКҮҮД

Удахгүй болох үйл ажиллагаа

news_left_arrownews_right_arrow

03/31 - 03/31

Хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайлан

Цэнхэр сум Засаг даргын тамгын газар

03/31 - 03/31

Үйл ажиллагааны тайлан, Мэдээлэл хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ

Цэнхэр сум Засаг даргын тамгын газар

03/31 - 03/31

Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан

Цэнхэр сум Засаг даргын тамгын газар

03/31 - 03/31

Албан тушаалтны эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, албаны цахим шуудангийн хаяг

Цэнхэр сум Засаг даргын тамгын газар

Мэдээлэл авах

Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
201
Сүүлийн 7 хоног:
509
Сүүлийн сар:
1321
Нийт:
1938
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР