Эрчим хүчний салбарын хүний нөөцийн ажилтнууд сургалтад хамрагдлаа
2025-10-16

Засгийн газраас энэ сарын 15-ны өдрийг “Хүний нөөцийн ажилтны өдөр” болгосныг тохиолдуулан Эрчим хүчний яамнаас УБЦТС ТӨХК-тай хамтран салбарын хүний нөөцийн ажилтнуудыг чадавхжуулах зорилгоор өнөөдөр (2025.10.16) сургалт зохион байгууллаа. Сургалтад 24 үйлдвэр, компанийн 82 хүний нөөцийн удирдах албан тушаалтан болон мэргэжилтэн хамрагдаж, Монгол хүний язгуур мөн чанар, амьдралын үнэ цэн, хүний нөөцийн хөгжлийн шинэ чиг хандлага, хөдөлмөрийн харилцааны хуулийн хэрэглээ, эрх зүйн баримт бичгийг салбарын онцлогт тохируулан зөв хэрэглэх талаар өргөн хүрээний мэдээлэл авлаа.










Холбоотой мэдээ




