Sun Logo
“БАЙГАЛИЙН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ХУУЛЬ” БОЛОН “БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХ АРГА ХЭМЖЭЭНД ЗАРЦУУЛАХ ТӨЛБӨРИЙН ОРЛОГЫН ХЭСГИЙГ БҮРДҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМ”-ЫН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА
“БАЙГАЛИЙН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ХУУЛЬ” БОЛОН “БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХ АРГА ХЭМЖЭЭНД ЗАРЦУУЛАХ ТӨЛБӨРИЙН ОРЛОГЫН ХЭСГИЙГ БҮРДҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМ”-ЫН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ын хэрэгжилтийг хангах чиглэлд Дундговь аймгийн холбогдох байгууллагын мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилгоор өнөөдөр нэгдсэн сургалт зохион байгуулж байна. 

 

Сургалтыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвабаатар нээж үг хэлсэн бөгөөд аймгийн Байгаль орчны газрын Байгалийн нөөц ашигласны төлбөр хариуцсан мэргэжилтнүүд, Татварын хэлтсийн татварын хяналт, шалгалтын тасгийн мэргэжилтэн, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын татвар, төлбөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Санхүү, төрийн сангийн хэлтсийн Зарлага хариуцсан төсвийн ахлах мэргэжилтэн, Орон нутгийн төсвийн бодлого зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн, төсвийн төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн, сумдын төрийн сан хариуцсан мэргэжилтэн, байгаль орчны мэргэжилтэн, байгаль орчны хяналтын улсын байцаагч нар оролцож байгаа юм.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
19
Сүүлийн 7 хоног:
256
Сүүлийн сар:
909
Нийт:
1596
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР