Sun Logo
МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТАД, ХАШАА, ХУДГИЙН 2025 ОНЫ АЙМГИЙН ТООЛЛОГЫН КОМИССЫН ГИШҮҮД ТУС АЙМГИЙН 1 ТОСГОН, 13 СУМАНД ХЯНАЛТЫН ТООЛЛОГООР АЖИЛЛАЖ БАЙНА.
МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТАД, ХАШАА, ХУДГИЙН 2025 ОНЫ АЙМГИЙН ТООЛЛОГЫН КОМИССЫН ГИШҮҮД ТУС АЙМГИЙН 1 ТОСГОН, 13 СУМАНД ХЯНАЛТЫН ТООЛЛОГООР АЖИЛЛАЖ БАЙНА.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын баталсан хяналтын удирдамжийн дагуу мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2025 оны тооллогын хяналтаар аймгийн тооллогын комисс 1 тосгон, 13 суманд 5 чиглэлд хяналтын ажлаар 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 15-ны өдрийн хооронд 5 хоногийн хугацаатай ажиллаж байна.

 Хяналтаар мал тооллогын маягтыг тооллого эхлэхээс өмнө багийн тооллогын комисст зөв хуваарилан өгсөн эсэх, штаб байгуулан, жижүүрийн хуваарь гаргаж ажиллуулсан байдал, тооллогын ажлын бэлтгэл зохион байгуулалт, малыг тооллоход хотонд бэлэн байлгаж байгаа эсэх, өрх нэг бүрийн малыг биечлэн тоолж бүртгэлжүүлэх болон тавиул, отроор өөр аймаг сумын нутагт яваа малыг тооллогод орхигдуулахгүй бүрэн хамруулж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллаж байна. 

Хяналтын үеэр сум, багийн тооллогын комисст холбогдох заавар, зөвлөмж, чиглэл өгч, гарч буй хүндрэл, бэрхшээл, алдаа дутагдлыг газар дээр нь арилгах арга хэмжээ авч байна. АЙМГИЙН ТООЛЛОГЫН КОМИСС

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
46
Сүүлийн 7 хоног:
414
Сүүлийн сар:
1197
Нийт:
1740
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР