Sun Logo
2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГЭЭР "ДЭД" БАЙРТ ШАЛГАРЛАА
2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГЭЭР "ДЭД" БАЙРТ ШАЛГАРЛАА

Дундговь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун, Ус цаг уур орчны шинжилгээний төвийн дарга Э.Азжаргал нар 2025 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэ үеэр аймгийн дунд хугацааны бодлогын баримт бичиг болон аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээг хэрэгжүүлэхэд байгууллага хамт олноороо идэвх санаачилга гарган ажиллаж, 2024 оны үйл ажиллагааны үр дүнгээр аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 24 агентлагаас “ДЭД” байрт шалгарч, шагналаа гардан авлаа. 2024 он Монгол улсад Ус цаг уурын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жил, Дундговь аймагт Ус цаг уурын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 80 жилийн ой тохиосон нөр их ажил, олон олон амжилтуудтай жил байлаа. Хамт олондоо халуун баяр хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
0
Сүүлийн 7 хоног:
120
Сүүлийн сар:
567
Нийт:
2373
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР