Sun Logo
УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО
2025-09-15
УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

Аймгийн төр, нутгийн захиргааны төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагуудын Удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай хуралдаанд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, Зээлийн батлан даалтын сан Дорнод салбар зэрэг байгууллагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл танилцууллаа. Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат шуурхай хуралдаанд тавьсан мэдээлэл болон цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан дараах үүрэг даалгаврыг өгөв. Үүнд: 

 

1.Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрөөх ажлын хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын мэдээллийг иргэд, олон нийтэд танилцуулж, зорилтот бүлэгт чиглэсэн ажил зохион байгуулж, үр дүнг тооцож ажиллахыг аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргад, дээрх аяны хүрээнд байгууллага бүр өөрийн байгууллагын онцлогт тохирсон ажлын төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг нийт байгууллагын удирдлагуудад, 

 

2.Хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол, хуралдааны тэмдэглэлээс аймгийн Засаг даргад холбогдох заалтыг салбарын хэмжээнд бүрэн хяналтад авч, ажил зохион байгуулж, тайланг тогтоосон хугацаанд ирүүлж ажиллахыг нийт байгууллагын удирдлагуудад, 

 

3.Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 53 дугаар хуралдааны тэмдэглэлийн холбогдох заалтыг хяналтад авч, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр зохион байгуулах ажлын төлөвлөгөө боловсруулж, үр дүнтэй ажил зохион байгуулж ажиллахыг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв, Байгаль орчны газар, аймгийн Засаг даргын тамгын газрын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга нарт, 

 

4.Улсын Их Хурлын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 138, “Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх тухай” 2022 оны 182, “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх тухай 2024 оны 166, “Аян өрнүүлэх тухай” 2025 оны 47 дугаар тогтоолуудын дагуу зохион байгууж буй ажлыг эрчимжүүлж ажиллахыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга 

 

5.Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр, хүүхдийн тоглоомын талбай орчимд эрсдлийн үнэлгээ хийж, стандартын хэрэгжилтийг хангах, хоол, хүнсний чанар, аюулгүй байдалд анхаарч, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж ажиллахыг аймгийн Боловсролын газрын даргад, 

 

6.Сумдад байршуулсан “Киоск” машинаас төрийн үйлчилгээ авсан нийт иргэдийн тоог гаргаж, үр дүнг тооцож, танилцуулж ажиллахыг Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн даргад, 

 

7.Хэрлэн сумын хэмжээнд байгаа инженерийн шугам сүлээжээний худгуудыг тагтай болгох ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж ажиллахыг аймгийн Засаг даргын тамгын газрын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргад, 

 

8.Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт иргэдийг хамруулах ажлыг эрчимжүүлж ажиллахыг аймгийн Эрүүл мэндийн газрын даргад, 

 

9.Иргэдээс ирүүлсэн гомдол, санал, хүсэлтийг шуурхай шийдвэрлэж, ажлаа эрчимжүүлж ажиллахыг “Дорнод нийтийн аж ахуй” ОНӨААТҮГ-ын даргад, 

 

10.Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах ажлыг эрчимжүүлж ажиллахыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад, 

 

11.Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд бүрэн шийдвэрлэж, тайлан мэдээг тогтоосон хугацаанд аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэст ирүүлж ажиллахыг нийт байгууллагын удирдлагуудад тус тус үүрэг болгов.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1
Сүүлийн 7 хоног:
182
Сүүлийн сар:
537
Нийт:
3811
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР