
Гэрээний зорилго нь Алсын хараа 2050, Шинэ сэргэлтийн бодлого, Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Аймгийн Засаг даргын “Бүтээлч Хөвсгөлчүүд” үйл ажиллагааны хөтөлбөр, Аймгийн Засаг даргын 2024 оны А/707 дугаар захирамжаар 2025 оныг “Амьдрах орчноо сайжруулж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих” нэрлэсэн жил, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Аймгийн Засаг дарга нарын 2025 онд хамтран ажиллах гэрээ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нарын 2025 онд хамтран ажиллах гэрээ, Аймгийн Засаг дарга, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нарын 2025 онд хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийг хангаж, чанар, үр нөлөөг дээшлүүлэхэд оршино. 2025.04.25