
"ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭН ТЭЛЖ БАЙНА"
2025 оны 12-р сарын 10-ны өдөр Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн Захирал Б.Баяржавхлан, Сургалтын албаны дарга М.Цэрэнтогтох, Эрдэм шинжилгээ түншлэл хариуцсан ажилтан Б.Түвшинжаргал, Бичиг хэргийн ажилтан Т.Ганбилэг нарын бүрэлдэхүүн “Таван толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ш.Отгонбаяр, Захиргаа, удирдлагын газрын захирал С.Идэрсүрэн болон удирдлагын багтай хамтын ажиллагаа эхлүүлэх хүрээнд уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын үеэр талууд:
📎Сургуулийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төслүүдийн танилцуулга
📎Багш чадавхжуулах хөтөлбөр
📎Инженер техникийн ажилтнуудад зориулсан сургалтын хөтөлбөрүүд
📎Цаашдын хамтын ажиллагааны чиглэл, боломжуудын талаар санал солилцлоо.
"Дэлхийн түвшний оюунлаг инженерийг Өмнийн говьд бэлтгэнэ"










