
✅Европын Холбооны санхүүжилттэй НАЙРАМДАЛ төслийн IV зорилтын хүрээнд Нийгэм, мэдээллийн технологийн энтрепренершипийг дэмжих болон Ус, хог хаягдал, эрчим хүчний чиглэлийн (нийгмийн дэд бүтцийг бий болгох) гэсэн 2 чиглэлд 4 зорилтот төсөл хэрэгжүүлэхээр сонгон шалгарууллаа. Дархан Дахин Төлөвлөлт ААТҮГ нь Ус, хог хаягдал, эрчим хүчний чиглэлийн (нийгмийн дэд бүтцийг бий болгох) зорилтот төсөл чиглэлд амжилттай оролцон шилдэг 2 төслийн нэгээр шалгаран 100’000’000 хүртэлх төгрөгийн санхүүгийн болон техникийн дэмжлэг авах гэрээгээ үзэглэв. ✅Төслийн нэр: “Дархан-Уул аймгийн Дархан сумын 5, 8 дугаар багийн гэр хорооллын айл өрхийн инженерийн шугамын чиглэлийн болон хэрэглэгчийг холбох зураг төслийг нэгдсэн байдлаар хийж гүйцэтгэх” ✅Уг төслийн зорилго нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 болон 8 дугаар багийн гэр хорооллын айл өрхийн инженерийн шугамын чиглэлийн болон хэрэглэгчийг холбох зураг төсөл, төсвийг хийх, техникийн нөхцөлийг жишиг загвар бүхий нэгдсэн байдлаар гаргуулах үйл ажиллагааг зохион байгуулна. ✅Үр шим хүртэгчид: Төслийг хэрэгжүүлэх Дархан сумын 8 дугаар багийн Нарантолгой, Манхантолгой, 5 дугаар багийн Хүнсний 845 нэгж талбарт оршин суудаг 1113 өрхийн 4728 иргэн. 🤩Нэмж дурдахад уг төсөл хэрэгжсэнээр: 1. Төсөл хэрэгжүүлэх байршлын бүх өрхөд хүрч ажиллана. Тэдний саналыг төсөлд тусгана. 2. Техникийн нөхцөл гарснаар тус байршлын үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ нэмэгдэнэ. 3. Үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ нэмэгдсэнээр иргэдэд олгох зээлийн хэмжээ нэмэгдэх ба үүнийгээ дагаад инженерийн шугам сүлжээнд холбогдох айл өрхийн тоо өснө. 4. Инженерийн шугам сүлжээнд холбогдох айл өрхийн тоо нэмэгдсэнээр 5 дугаар багийн Хүнсний арын хэсэг, 8 дугаар багийн Манхантолгой, дахь ус дулаан дамжуулах төвийг ажиллуулж эхэлнэ. 5. 8 дугаар багийн Нарантолгойн айл өрх зуны улиралд хэрэгцээний халуун усаар хангагдах боломжтой болно. 6. Гэр хорооллын айлууд тав тухтай хоршин амьдрах жишиг орчин нөхцөл бүрдэнэ. 👏👌




