Sun Logo
“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨХ ОРОН НУТГИЙН ЗАСАГЛАЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОЖ БАЙНА
“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨХ ОРОН НУТГИЙН ЗАСАГЛАЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран зохион байгуулж буй “ үүхдийн төлөөх орон нутгийн засаглал” сэдэвт хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг нар оролцож байна. Хэлэлцүүлгийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангаас 21 аймагт хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцууллаа. Төв аймгийн хувьд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэд хэдэн томоохон ажлыг хэрэгжүүлсэн билээ. Үүний жишээ болгож сайн туршлага, шинэлэг санаачилгаар нэрлэгдээд байгаа “Багийн бага сургууль”-ийн талаар мэдээллийг энэ үеэр хуваалцсан юм. Хэлэлцүүлэгт 21 аймгийн удирдлага, нийгмийн бодлого, хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтнүүдээс гадна Их Британийн элчин сайд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын тэргүүнүүд, бусад байгууллагын төлөөлөл оролцож байгаа нь аймаг, орон нутагт амьдарч байгаа хүүхдүүдийн нөхцөл байдалд бодит дүн шинжилгээ хийх замаар Хүүхдийн эрхийн конвенцийн хэрэгжилтийг орон нутагт үнэлэх, цаашид цуглуулсан тоон болон чанарын мэдээлэл дээр тулгуурлан аймаг тус бүрээр хэрэгжүүлж болохуйц бизнес төлөвлөгөөг гаргаж ирэхэд чиглэж байна. Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудал болон хувийн хэвшлийн оролцоотой хүүхдийн эрхийг хэрхэн дэмжих талаар харилцан санал бодлоо солилцож, Засаг дарга нар хүүхдийг сонсох, хүүхдийн эрхийн төлөө үүрэг амлалт өгч, албан ёсоор баталгаажуулах юм.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
82
Сүүлийн 7 хоног:
218
Сүүлийн сар:
676
Нийт:
3691
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР