Sun Logo
Хөшөөтийн шахмал түлшний үйлдвэрийг ОНӨКомпани хариуцна
Хөшөөтийн шахмал түлшний үйлдвэрийг ОНӨКомпани хариуцна

Аймгийн ИТХ-ын VI хуралдаанаар Эрчим хүчний яамны санхүүжилтээр Хөшөөтийн уурхайг түшиглэн баригдсан шахмал түлшний үйлдвэрийн эзэмшил, ашиглалт, үйл ажиллагааг хариуцах орон нутгийн өмчит ХХК байгуулах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Шинээр байгуулагдсан “Хөшөөт Энержи Көүл” орон нутгийн өмчит ХХК нь цаашид хөшөөтийн шахмал түлшний үйлдвэрийн үйл ажиллагааг хариуцан ажиллана. Төлөөлөгчдийн саналыг тусган дэмжсэнээр компанийн дүрэм, засаглалыг сайжруулах, менежментийг оновчтой болгож, үр ашигтай ажиллуулах, удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авах, ТУЗ-ийг байгуулах үүргийг холбогдох албан тушаалтнуудад тогтоолоор үүрэг болголоо. Хөшөөтийн уурхайг түшиглэсэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн барилга байгууламж, тоног төхөөрөмж суурилуулалтын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээж авсан бол ирэх оны 2-р улиралд багтаан үйлдвэрийн цахилгаан хангамжийн ажлыг дуусгаж, бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Энэ үйлдвэр жилд 89 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд ашиглалтад орсноор 100 гаруй хүн байнгын ажлын байраар хангагдах юм. Мөн аймаг орон нутгийн эдийн засагт чухал хувь нэмэр оруулна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
120
Сүүлийн 7 хоног:
282
Сүүлийн сар:
905
Нийт:
1537
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР