
Аймгийн ИТХ-ын VI хуралдаанаар Орон нутгийн өмчит орон сууцны корпорац байгуулах тухай асуудлыг хэлэлцэн баталж, “Ховд орон сууцны корпорац” орон нутгийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулахаар шийдвэрлэлээ. Аймгийн хэмжээнд иргэдийг хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангах, хөрөнгө оруулалт татах, дэд бүтцийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор “Ховд орон сууцны корпорац”-ыг шинээр байгуулж байгаа юм. Корпорацын үйл ажиллагаа нь Дэд бүтцийг бий болгох, Хөрөнгө оруулагчид болон бусад эх үүсвэрээс хөрөнгө оруулалт татах, Түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх, Үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучлал, хөрөнгө оруулалтын менежмент, Орон сууц барих, шинэ суурьшлын бүс байгуулах, Газрыг компанийн нэр дээр эзэмших, ашиглах замаар барьцаа баталгаа болгон хөрөнгө оруулалт, санхүүжилт татахад чиглэнэ. Төлөөлөгчдийн саналыг тусган дэмжсэн уг асуудалтай холбогдуулан холбогдох албан тушаалтнуудад тогтоолоор үүрэг чиглэл өглөө.




