Sun Logo
ЗАРИМ АЛБА ХААГЧДАД ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

ЗАРИМ АЛБА ХААГЧДАД ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

 Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 104 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын зарим алба хаагчдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шагналаар шагнаж, цэргийн ээлжит цол олголоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн хүндэт медаль”-иар сэтгэл зүйч, хошууч Б.Ууганцэцэг; Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр ахлах нягтлан бодогч, дэд хурандаа Э.Энхтуяа; “Хүндэт жуух бичиг”-ээр лаборант, ахлах дэслэгч Б.Мөнхдалай; Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар “Албаны төлөө II медаль”-иар сэтгэл зүйч, дэслэгч Э.Батсайхан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын “Баярын бичиг”-ээр лабораторийн их эмч, дэслэгч У.Сувдмаа, хамгаалалтын ажилтны албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэд ахлагч Э.Энхчимэг, сувилагч, дэд ахлагч Б.Сэргэлэн нарыг тус тус шагналаа. Түүнчлэн Дүн бүртгэл хариуцсан эмч, дэслэгч А.Энхтунгалагт “Ахлах дэслэгч” цол олголоо. Цол, шагналыг тус газрын дарга, дэд хурандаа Д.Баярсайхан, харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга, хошууч Д.Хатанзориг нар гардуулан өгч, баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1
Сүүлийн 7 хоног:
135
Сүүлийн сар:
590
Нийт:
2279
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР