Sun Logo
breadcrumb_background
organization logo

Төв аймгийн Баян сум дахь Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар

Хуудсанд хандсан нийт тоо : 1

Мэдээ, мэдээлэл
Бүгдийг үзэх
Бидний тухай
Тус байгууллага нь 1961 онд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 13 дугаар тогтоолоор Сэлэнгэ аймгийн Ерөөд “Хөдөлмөр хүмүүжлийн бригад” нэртэйгээр Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын харьяалалд мод бэлтгэх аж ахуйг түшиглэн мод бэлтгэлийн чиглэлээр байгуулагдсан. 1976 онд БНМАУ-ын Сн3-н 585 дугаар тогтоолоор “Хөдөлмөр хүмүүжил, хөдөлмөр эмчилгээний газар” болон зохион байгуулагдаж, 1980 онд БНМАУ-ын Сн3-ийн тогтоолоор Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагын харьяалалд шилжиж ирсэн. Нийслэлийн Засаг даргын 1994 оны А/185 дугаар захирамжаар Сэтгэцийн өвчтөний хөдөлмөр эмчилгээний эмнэлгийг 50 ортойгоор өргөтгөн 1994 оны 10 дугаар сард Улаанбаатар хотын Сонсголонд “Архинд донтох өвчтөнг албадан эмчлэх эмнэлэг” байгуулагдаж харуул хамгаалалтыг Цагдаагийн байгууллага хариуцах болсон. 1999 оны 11 дүгээр сард Нийслэлийн Засаг даргын А/229 дугаар захирамжаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяалалд “Архинд донтох өвчтөнг албадан эмчлэх эмнэлэг”-ийг Багахангай дүүрэгт шилжүүлэн 80 ортойгоор ажиллуулсан. “Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай” Монгол улсын хууль 2000 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр батлагдсантай холбогдуулж Монгол улсын Засгийн газрын 2000 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 148 дугаар тогтоолоор тус эмнэлгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяалалд шилжүүлж “Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар” нэртэй болгосон. Энэ хугацаанд харуул хамгаалалтын үйл ажиллагааг Цагдаагийн байгууллага гүйцэтгэсэн хэвээр байсан ба Төрийн өмчийн хорооны 2003 оны 351 дүгээр тогтоолоор Төв аймгийн Баян сум /Мааньт/-д шилжин байршиж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяалалд бүрэн бүрэлдэхүүнээр шилжсэн. “Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай” /шинэчилсэн найруулга/ хууль 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр батлагдан 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд байна.
Холбоо барих
89076241
Төв аймаг Баян сум 3-р баг, Цавчир хоолт 18-1801
Сошиал медиа
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
ЧИГ ҮҮРЭГ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ
ТӨСӨВ, САНХҮҮ, ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
ИЛ ТОД БАЙДАЛ
ИЛ ТОД БАЙДАЛ
ХҮНИЙ НӨӨЦИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ
ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ

Мэдээлэл авах

Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
0
Сүүлийн 7 хоног:
135
Сүүлийн сар:
618
Нийт:
2350
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР